Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУСЛАМЖИЙН ЭМ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

ДЭМБ-ын олон улс ын стандартын гэрчилгээгүй, манайд хэрэг лэдэггүй эм, эмийн бүтээг дэхүүнийг иргэдэд үнэгүй тарааж байсныг нийслэлийн Мэргэжлийн хянал тын газраас хураажээ. Энэ та лаар тус газ рын Эрүүл мэндийн хянал тын улсын ахлах байцаагч Ш.Оюун чимэгээс тодрууллаа.

-Хотоос зайдуу амьдардаг ир гэ дэд эмнэлгийн үзлэг үнэгүй хийх, эм тараах нь ихэсчээ. Та бүхэн шалгалтаар хаанахын, хэдэн төрлийн, хэчнээн эмийг хураагаад байна вэ. Хураасан эмээ яах вэ?

-БНСУ-д үйлдвэрлэсэн манайд хэрэг лэдэггүй өвчин намдаах, харш – лын, ца гаан хорхойны гэх мэт 67 нэр төрлийн эм, эмийн бүтээг дэхүүнийг хурааж, лацдаад байна.

Мөн эмийн үйлдвэрлэл явуулж байсан ноцтой зөрчил илр үүлсэн. Тухайлбал, 3-4 нэр төрлийн эмийг таллан нэг таблитканд сав лан үйлдвэрлэл явуулж байсныг зогсоосон. Бит үүмж лээд байгаа эмүүдийг устгана.

-Дээрх эмүүдийг хууль бусаар оруулж ирсэн хэрэг үү?

-Манайд эм, эмийн бүтээгдэх үү ний тусламж үзүүлэх болон, эмнэлгийн үзлэг, оношлогоог сайн дураараа хийх бол харилцагч бай гууллагаар дамжуулан Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, хууль ёсны зөвшөөрөл авах ёстой.

Гэтэл дээрх байгууллагууд ямар ч зөвшөөрөлгүйгээр барахгүй олон улсын сертификатгүй, ДЭМБ-ын болон үйлдвэрлэсэн бай гуул лагын мэдээлэлгүй, хаяг шошгын зөрчилтэй, баталгаагүй эм, эмийн бүтээгдэхүүн тарааж байсан.

-Ямар байгууллага тарааж байсныг нэрлэж болох уу. Ямар арга хэмжээ авах вэ?

-БНСУ-ын Инчоны их сургууль, Хьюндэй, JСI зэрэг байгууллагын хүмүүн лэгийн ажилтнууд “Хүрээ” мэдээлэл тех нологийн дээд сургууль, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл гээд хэд хэдэн газарт иргэдэд үйлчилж байсан. Тухайн байгууллагуудад торгуулийн арга хэмжээ авна гэв.

Хэдийгээр дээрх байгуул лагууд ыг торгох арга хэм жээ авах ч цаана нь иргэд эрүүл мэндээрээ хохирохгүй гэх газаргүй. Үүний цаана нөгөө л монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ, гараа тосон зүгээр суух хэнэггүй зан үндэсний аюулгүй байдалд заналхийлэх бо лол той.

Монголчууд гаднынхны тусламж, дэмжлэг, уран хай ноорхой хувцсанд хэдий болтол хууртах юм бэ. Дээрх байдлаас харахад ямар ч бүртгэл, зөвшөөрөлгүй эмийг монголчууд дээр туршиж байхыг үгүйсгэхгүй. Ганцхан хүмүүнлэгийн тусламж ч биш хуурамч эмийн худалдаа хаа сайгүй тархаад байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар эм, эмийн хэрэгслийн тусламж хөдөө орон нутагт ч тархаад байгаа аж. Т

иймээс ард иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарч үнэгүй тусламж, дэмжлэгт, сэрэмжтэй хандахыг анхааруулж байна. Саяхан иргэн Г эмчийн бичсэн эмийн жороор эмийн сангаас хоолойны эм авсан нь хуурамч байснаар барахгүй, үс нь унаж, шанааных нь арьс халцарч эхэлсэн байна.

Тэрбээр одоо эмчилгээ хийлгэж байгаа ч гэмтсэн арьс, халцарч унадаг үстэй үлдсэн амьдралаа өнгөрүүлэх харамсалтай явдал болсон талаар ярьж байсныг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.

Б.Март

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.