Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иракт 23 хүн ээлжит халдлагын золиос болов

 Өнгөрсөн пүрэв гаригт Иракт тус улсын хүчний байгууллагын 23 хүн ээлжит дэлбэрэлт, буудалцааны золиос болжээ. Багдадын суннит шашинтнууд голдуу оршин суудаг дүүрэгт 16 цагдаа урьдаас төлөвлөсөн цуврал халдлагад өртөж, амь үрэгджээ.

Халдлага болсон газрын ойролцоо зэвсэгт дайчид тэр даруйд нь “Аль-Каида”-гийн тугийг мандуулсан байна. Мөн Багдадаас хойд зүгт орших Тикрит дэх цэргийн баазын гол хаалганы орчимд амиа золиослогч этгээд минатай автобус дэлбэлснээс дөрвөн цэрэг, Иракийн хойд зүгийн ЭльФалужа хотод мина дэлбэрч, армийн эргүүлийн хоёр цэрэг амь үрэгджээ. Хойд зүгийн Мосулд бөмбөг дэлбэрч нэг цагдаа алагджээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.