Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урлаг болж “амилсан” арьсан бүтээлүүд

 Арьсан урлагийн тухай ярихад энд тэнд бэлэг дурсгал болгон өгөхөд зориулан хийсэн жижиг эдлэл болон гутал, дашмаг, түрийвч зэрэг хэрэглээний эд зүйлсээр төсөөлөх нь бий. Харин арьсаар эдгээрээс гадна урлагийн бүтээл хийж болдгийг харуулсан үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.

Уран зургаас ялгагдахгүй өнгө, хийц, ур ухаан шингэсэн бүтээлүүдийг энд дэлгэжээ. Хоёр жилийн өмнө байгуулагдсан Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоо эл үзэсгэлэнг зохион байгуулдаг билээ. “Уламжлал” үзэсгэлэн энэ удаа есөн уран бүтээлчийн 30 гаруй бүтээлийг олонд танилцуулж буй. Нүүдэлчдийн соёл болон ардын уламжлалт арьсан урлалыг хойч үедээ өвлүүлэн орчин үеийн урлагийн бүтээлийн түвшинд туурвих боломжийг бүрдүүлэх зорилготой үзэсгэлэн ирэх сарын 18 хүртэл үргэлжилнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.