Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Ганбямбын шавь нар гадаадад цахиур хагалж байна

УИХ-ын гишүүн Н.Ганбямба сүүлийн хэд хоног сэтгэл тун өндөр явна гэв. Саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг бодит баримт бичиг болгоход түүний хичээл зүтгэл нөлөөлсөн гэдэг. Гадаадын нэр хүндтэй компани, их сургуулиудад ажилладаг монголчуудын зуны лекц эрхэм гишүүнд өндөр сэтгэгдэл үлдээжээ. Түүнээс гадна Н.Ганбямбын үүсгэн байгуулсан “Жонон” технологийн дээд сургуулийн оюутан, магиструуд “эзэн”-ийгээ баярлуулах болжээ.

Тус сургуулийн магистрант Бям- бас үрэн, Пунсал, Болор нар Амери- кийн Бостоны Харвард, M-IT их сургуулиас хамтран зохион байгуулсан биотехнологийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд урилгаар оролцож, шагналт байрууд эзэлсэн аж.

Оросын ШУА-ийн биотехнологи-эрдэм шинжилгээний “Биофармацевтический журнал” сэтгүүлийн хоёр дугаарт “Жонон” дээд сургуулийн магистрант Н.Нандинцэцэг, Ж.Бат-Эрдэнэ нарын өгүүллүүд нийтлэгдсэн нь Ганбямба гишүүнийг бүр ч их баярлуулах нь аргагүй.

Манай залуучууд expressinon системийн технологиор Оросоос хол түрүүлсэн нь үүгээр батлагдаж байна гэж эрхэм гишүүн ихэд додигор ярьж байна.




Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.