Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэтгэвэрт албан ёсоор гарах насыг өөрчилнө

 Их Британийн Засгийн газар иргэдийнхээ тэтгэвэрт албан ёсоор гарах насыг өөрчлөхөөр төлөвлөж байна. Энэ тухай “The Guardian” сонинд бичсэн байна. Одоо британичууд 65 нас хүрээд ажил олгогчоос цаашид ажиллах тухай тусгал зөвшөөрөл аваагүй бол шууд тэтгэвэртээ гарч буй юм.

2011 оноос эхэлж шинэ журам мөрдөхөөр төлөвлөж буй тухай “Sky News” мэдээллээ. Харин цагдаа, нисэх онгоцны диспетчер зэрэг зарим мэргэжлийнхэнд энэ журам хамаарахгүй ажээ. Британийн эх баригчид цаашид тэтгэврийн насыг 66 хүртэл нэмэгдүүлэх бодолтой байгаа тухай “The Guardian” сонинд бичжээ. Т

одорхой насанд хүрсэн даруйд нь британичуудыг тэтгэвэртээ гар гэж шахаж болохгүй гэж хүний тэгш эрхийн асуудал хариуцсан Засгийн газрын комисс энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна хэрэв тэтгэврийн насныхан нэг жил хагас илүү ажиллавал улсын төсөвт 15 тэрбум фунт стерлинг оруулж, төсвийн ачааллыг тэр хэмжээгээр бууруулна гэж Британийн түшмэдүүд тэмдэглэжээ.

Сүүлийн үед Европын хэд хэдэн орон, тухайлбал Франц, Герман, Испани, Итали улс хямралын нөхцөлд төсвийн зардлыг хэмнэх үүднээс тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд буй. Францын Засгийн газар гэхэд л энэ сарын дундуур тус улсад тэтгэврийн нас 60 байсныг 62 болгох тухай хуулийн төслийг дэмжсэн юм

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.