Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд: Хөвсгөл далайд хохиролтой ордыг ашиглахгүй

 Хөвсгөл далайн асуудал “Өнөөдөр”-ийн байнгын сэдэв билээ. Далай ээж цаазын тавцанд дахин ирсэн тухай цуврал нийтлэлүүд “Өнөөдөр”-т гарч, уншигчдын анхаарлыг татаж чадсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд саяхан Хөвсгөл аймагт ажиллахдаа сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Манай сурвалжлагч түүнээс далай ээжийн хувь заяанд аюул учруулж мэдэх фосфоритын ордын талаар байр суурийг нь сонирхсон байна.

-Бүрэнхааны фосфоритын ордлыг ашиглах нь Хөвсгөл далайд сөргөөр нөлөөлнө, үгүй гэсэн бодолтой хүмүүс бий. Уг ордыг ашиглах эсэх талаар Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? ЭБЭХЯ-наас уг ордыг ашиглах эдийн засгийн үр ашгийн тооцоо хийсэн гэсэн. Хэрэв ашиглах бол Хөвсгөл далайд хоргүй технологи бий юү?

-Энэ асуудлаар Засгийн газар эцсийн байр сууриа боловсруулаагүй байгаа. Техник, эдийн засгийн үндэслэл ч хийгдээгүй. Бүрэнхааны фосфоритын орд стратегийн ордод ордог. Хамгин түрүүнд үнэлж болохгүй үнэт зүйл, үзэсгэлэнт байгалиа авч үзэх ёстой. Үүнд ямар нэг хохирол үзүүлнэ гэсэн дүгнэлт ТЭЗҮ-ээр гарах юм бол уг ордыг бид ашиглахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй.

Байгальд сөрөг нөлөөгүй технологитой болсон цагт ордоо ашиглаж болно шүү дээ. ТЭЗҮ байгаль орчинд нөлөөгүй гэх юм бол, мөн өндөр технологи ашиглах юм бол хоосон сэтгэлгээгээр биш технологийн талаас Засгийн газар хандаж шийднэ. Аль ч тохиолдолд стратегийн ордын үйл ажиллагаанд төр бүрэн хяналт тавих нь гарцаагүй. Гэхдээ Бүрэнхааны ордыг ойрын үед ашиглах төлөвлөгөө Засгийн газарт байхгүй. Яамны түвшинд эдийн засгийн судалгаа, тооцоо хийсэн талаар Засгийн газарт танилцуулаагүй байна.


 С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.