Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо гишүүн элсүүлж байна

 HҮБ-ын Монгол дахь Залуучуудын зөвлөх хороо шинэ залуусаар эгнээгээ өргөжүүлэхээр болсон байна. Тус хороо нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, мөн тэдгээр хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

Одоогоор 15 гишүүнтэй бөгөөд энэ жил дөрвөн гишүүнийг сонгон шалгаруулж авах гэнэ. Тус хороонд гишүүнээр элсэхийг хүсэж байгаа бол хүүхэд, залуучууд болон хөгжлийн чиглэлээр ажилладаг, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, гишүүн байх, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, 15-24 насны, англи хэлний зохих мэдлэгтэй байх ёстой аж.



Г.ТЭРГЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.