Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн хүн ам өсөж, Оросынх буурч байна

Орос улсын хүн ам 2009 онд ойролцоогоор 142 сая байжээ. Гэтэл 2025 онд энэ тоо 133 сая, 2050 онд бүр 117 сая болж буурах базаахгүй төлөв ажиглагдах болсон байна. Америкийн “Популэйшн референс бюро” (Хүн амын лавлах товчоо) ийм дүгнэлт хийжээ.

Дэлхийн хүн ам өнгөрсөн онд 6.8 тэрбум байсан. Энэ тоо 2025 онд 8.1 тэрбум, түүнээс хойших хорин таван жилд 9.4 тэрбум болж өсөх юм байна. Африкийн хүн ам илүү түргэн өсөж, 2050 он гэхэд хар тивийн оршин суугчдын тоо наад зах нь хоёр дахин нэмэгдэж, 2.1 тэрбумд хүрнэ гэж дээрх товчооныхон тооцоолжээ.

Ази тивд одоо дэлхийн хүн амын тэн хагасаас илүү нь буюу 4.2 тэрбум хүн аж төрж байгаа. Энэ тоо 2050 онд 1.3 тэрбумаар өсөх юм байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.