Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР

 Өнөөдөр дуучин Жарантайн Алтанцэцэгийн төрсөн өдөр. Тэрбээр 37 насны төрсөн өдрөө ГовьАлтай аймагт өн гөрүүлж байгаа. Хэдхэн хоногийн өмнө түүнтэй утсаар холбогдож төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх гэж байгааг нь сонирхоход “Яг одоо ГовьАлтайд байна. Энэ сарын 31- нд Улаанбаатарт очно. Тэгээд “Prosound” студийнхээ нэг жилийн ойн баярыг төрсөн өдөртэйгээ хамтатган даруухан тэмдэглэнэ” хэмээн хариулсан.

Түүний өнгөрсөн жилийн төрсөн өдөр хамгийн дуулиантай нь байсан. Тэрбээр нөхрөөсөө хагас тэрбум төгрөгийн өртөгтэй дуу бичлэгийн студи бэлгэнд авч баярласан юм. Түүнчлэн хоёр жилийн өмнөх төрсөн өдрөөрөө 150 сая төгрөгийн үнэтэй машин бэлгэнд авсан гэх яриа ч бий. Биедээ баймгүй чадалтай хоолойтой Монголын шилдэг эмэгтэй дуучдын нэг Ж.Алтанцэцэг танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

БЛИЦ:

Төрсөн газар: Төв аймаг

Боловсрол: 1981-1991 онд Налайх дүүргийн арван жилийн II дунд сургууль, 1992-1997 онд СУИС-ийн дуулаачийн ангийг тус тус төгссөн.

Дуртай хөгжмийн зохиолч: Н.Жанцанноров

Сонсох дуртай хөгжим: Моцартын сонгодог аязууд

Хамгийн том баяр: Шинэ жил

Хэлэх дуртай үг: Аз жаргал хүсье!

Дуртай өнгө: Хар, цагаан

Дуртай цэцэг: Сарнай

Дуртай үнэр: Борооны дараах чийгний үнэр

Дуртай чимээ: Голын урсгал

Очих дуртай газар: Хөдөөний нам гүм тайван орчинд гар утсаа салгачихаад явах сайхан

Мөрөөдөл: Үеийн үед мартагдахааргүй тийм гоё дуу дуулахыг хүсдэг.

Анхны цомог: 2000 он “Намайг эзэмдэх чиний сэтгэл”

Анхны клип: “Чамайг би хүнийх гэж бодсонгүй”.



С.СЭРГЭЛЭН



0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.