Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НАРЫГ ХУВЦСААР НЬ ШИНЖИХҮЙ

 Дэлхийн монголчуудын чуулганд оролцсон Монгол, Буриадын тэргүүн хатагтай нарын хувцаслалтыг Оросын загвар зохион бүтээгч Татьяна Ращепкина дүгнэж байна.

Хатагтай Болормаа банзал, пиджактай ирсэн нь ажил хэрэгч эмэгтэй гэдгээ илтгэсэн байна. Пиджакных нь захны гоёлд ашигласан эмжээр нь монгол үндэс ний хувцас шиг харагдуулж байлаа. Захиалгаар оёулсан байж болох юм. Болормаа сувдан ээмэг, бөгжөөр гоёсон нь сонгодог стильд дуртайг нь харууллаа. Мөнгөн тоногтой цагаан туфль хувцсанд нь зохиж, өв тэгш болгосон гэхэд болно. Энгийн мэт боловч уйтгартай харагдахгүй. Харин пиджакны даавуу гялалзах нь ганц өөлөх юм. Ганган сайхан харагдаж байв.

Хатагтай Наговицына пиджакны энгэр, өндөр өсгийтэй платформ өмссөнийхөө ачаар орчин үеийн хэв загвараас хоцроогүй дэгжин харагдаж байна. Тэрбээр орчин үеийн загварын ертөнцийг сайн мэддэг нь илт. Тиймээс ч алт, мөнгөн эдлэл холин зүүхээс айсангүй. Даавууны сонголт сайн. Өнгө нь царайнд нь тохирч байна. Буриадын тэргүүн хатагтай ганган харагдаж байгаа ч гоёл чимэглэл бага зэрэг дутаа юу даа. Хосуудыг хараад байхад Ерөнхийлөгч На говицыны зангиа гэргийнх нь пиджак тай биш Болормаагийн хувцастай яагаад ч юм илүү зохицож байлаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.