Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хайраа олоход тань юу саад болж байна вэ?

Ихэнх хүмүүс “Зарим нэгэнд нь яагаад сайн хүн, заримд нь муу хүн таардаг юм бол” гэж боддог. Танд ийм бодол төрдөг үү? Магадгүй шалтгаан нь танд байгаа юм биш биз? Үүнийг мэдэхийн тулд бидний бэлтгэсэн сонжоонд хариулаад үзээрэй.

Хайр сэтгэлийн харилцаанд чухам юу танд саад болж буйг сонжооноос түвэггүйхэн мэдэж болно.  Асуултанд “тийм”, “үгүй” гэж хариулна. 

1.Таны сэтгэлд нийцэх хүн ховор мэт санагддаг уу?

2.“Сайн хүн” нь аль хэдийн шилэгдчихсэн гэж та боддог уу?

3.Таалагдсан хүн тань түрүүлж тантай танилцах ёстой юу?

4.Таны хувьд дотно холбоо үүсгэхэд эрэгтэй /эмэгтэй/ нь санаачилага гаргах ёстой юу?

5.Та хосоо сонгохдоо эд хөрөнгийг чухалчилдаг уу?

6. Та хайртай хүнээсээ урваж чадах уу?

7.Тайван байдлаа хадгалахад хайртай хүний тань хаана, юу хийж байгаа нь чухал байдаг уу?

8.Та өөрийгөө хартай гэж боддог уу?

9.Аж байдлаас болж гэр бүлийн харилцаанд ан цав гарч болох уу?

10.Тантай учирч байсан хүмүүс яг адилхан дутагдалтай байдаг уу? 

Хариу

Хэрвээ та ихэнх асуултад “тийм” гэж хариулсан бол сөрөг чиглэлийг илтгэж байна гэсэн үг. Энэ сөрөг үр дагавараас болж та өөрийн нэг хэсгээ олж чадахгүй байгаа хэрэг. “Тийм” хариулт хэдий их байна төдий чинээгээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд асуудал байна гэсэн үг.

Энгийнээр хэлэхэд таны хүйтэн хөндий байдал хайраа олход тань саад болдог.  

Сайн хүн гэж байдаггүй

Зөвлөгөө: Хэрвээ эхний хоёр асуултанд тийм гэж хариулсан бол таны толгойд эсрэг хүйснийхэн үргэлж муугаар төсөөлөгддөг гэсэн үг. Энэ бодлыг танаас салгахад хэцүү.

Учир юунд байна вэ?

  А: Та хайр сэтгэлийн холбоонд бэлэн биш эсвэл хүсэхгүй байгаагийн шинж. 

Б: Таны бодлыг нотлох муу хүмүүсийг та хайж олдог. Эцсийн үр дүн нь “Бүгд л ийм шүү дээ” гэж бодоход хүргэдэг. Тиймээс сайн хүн таны хувьд үл үзэгдэгчид болж хувирдаг. Магадгүй танд найз нөхдийнхөө хайртай хүнийг хараад “Ийм муухай хүнтэй байхад аз жаргалтай л байдаг юм байхдаа” гэсэн бодол төрөх болно. 

В: Та бүх хүнийг “муу хүн” гэж боддогоос таны амьдралд захиалсан юм шиг л хүмүүстэй учирдаг. Хүн бүхэн “муу хүн” байдаггүй гэдгийг анхаарна уу.

Аль хэдийн сайн хүн нь шилэгдчихсэн

Хэрвээ хоёр дахь асуултад “тийм” гэж хариулсан бол та дотоод сэтгэлдээ өөрийн аз жаргалаасаа татгалзаж байна гэсэн үг.

Учир нь та өөртөө болон бусдад итгэдэггүй тул хайраа олоход энэ саад учруулдаг.   

Хариуцлагаас зайлсхийгч

Гурав, дөрөв дэх асуултад “тийм” гэсэн бол та ямар нэгэн үйлдэл хийхээс татгалздаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бусдаас ихийг хүсдэг ч өөрөө бусдад өгөх дургүй.

Тийм биш гэж үү? Яагаад зөвхөн эсрэг хүйсний хүн танд ихийг өгөх ёстой гэж? 

Мөнгө бүхнийг шийднэ

Таны хувьд гадаад төрх, зан чанар тийм ч чухал биш. Харин эд хөрөнгө чухал байрыг эзэлдэг бол мэдрэлийн өвчин тусах магадлал харьцангуй өндөр байна.

Ханиа сонгоход мэдээж хэрэг хөрөнгө мөнгө тодорхой байрыг эзэлдэг ч зөвхөн үүгээр бүхнийг хэмжиж болохгүй. Тиймээс тухайн хүнийхээ зан чанарыг тодорхойлж сонголтоо хийхгүй бол тун удахгүй “баян хүн” өөдгүй, арчаагүй байдаг гэж бодоход хүрнэ.  

Урвагчид яагаад харддаг вэ?

Зургаа, долоо, найм дахь асуултад “тийм” гэж хариулт өгсөн бол түгшүүртэй байдал маш өндөр, харин аюулгүй байдлын төвшин маш бага байна. Хардалт, урвах дур хүслийг өөртөө дагуулж байдаг. Тиймээс та хайртай хүнээ урвалаа гэж бодох тусам түүнийг энэ зүйлрүү түлхэх болно.

“Чи намайг хуураагүй биз?” хэмээн хайртаасаа үргэлж асуудаг бол та түүнийг урвалт руу түлхэх болно. Хартай хүмүүсийг эрт ч бай, орой ч бай хэзээ нэгэн цагт хуурах нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хартай хүн өөрөө урвагч байдаг. Та хэдий чинээ урвалтын талаар бодно төдий хэмжээгээр таны амьдрал там болж хувирна.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.