Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн ордонд засварын ажил эхэлжээ

УИХ-ын гишүүдээс спикер Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр нар өчигдөр Төрийн ордонд үзэгдэв. Тэнд жижиг “бүтээн байгуулалт”-ын ажил өрнөж байна. Д.Дэмбэрэл даргын өрөөнд засвар хийх болсноос 301 тоот уулзалтын өрөөнд тэрбээр түр төвхнөжээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өрөөнөөсөө нүүж, засвар хийлгэж эхэлсэн байна. Түүний сууж байсан 203 тоотод МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан орох аж. Харин Байнгын хорооны дарга бүлгийн даргынхаа конторлож байсан 213 тоот руу шилжжээ.

Манай Төрийн гурван өндөрлөг амралтаа зохицуулсан байна. Ерөнхийлөгч Хөвсг өл аймагт амарч байгаа бол Ерөнхий сайд ч бас тэнд ажиллахын хажуугаар хэд хоног алжаал тайлах бодолтой байгаа гэсэн. Харин УИХ-ын дарга одоогоор амраагүй байна. Тэрбээр Ерөнхийлөгчийг ирэх сарын эхээр ирэхээр Хэнтий аймаг явж хэд хоног амрах бодолтой юм билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.