Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Муу даргын 10 зуршил

Ажилчдыг галзууруулах

шахдаг 10 зүйл

 

 

 

 

 

 

 1. Ажлаа мэддэггүй

Яг л үл үзэгдэгч шиг, өөрийгөө тусгаарлана. Ажилчдадаа энэ миний ажил биш, зүгээр л үүнийг хий гэж тушаана. Хэрвээ Та өөрөө л дотор нь орж хутгалдан учрыг нь олж хужрыг нь тунгаахгүй бол Та сайн дарга биш.   







 

                          

              2. Сонсмооргүй байна 

Бусдыг ярьж байх үед блэкбэрри утсаараа тоглож байснаа гэнэт өөрийнхөө санааг тулгах, нүдээ эргэлдүүлэн бусдыг үл ойшоох зэрэг нь ажилчдынхаа итгэлийг алдаад ч зогсохгүй, тэд тань руу дахин ирэхээ больдог байна. Та ч тэр, таны компани ч тэр бүгд л эцсийн эцэст алдана.

 

 

 

  

3. Бүрэг дуугүй

Та хэдий ухаантай, бүгдийг мэддэг ч гэсэн бусадтай нээлттэй харьцаж байх нь зөв. Мэдээж орой юу идэх хаана хэнтэй уулзах тухайгаа тоочих гэсэн үг биш. Юм болгон нэг талтай байдаг учраас өөрийгөө жоохон нээлттэй байлгаж бусдад юу чаддагаа харуулах цаг боллоо.

 

 

 

 

4. Тааруу бэлтгэл

Яаралтай хурал боллоо, хурдлаарай бүгд хийх юмаа хаяад одоо миний хэлснийг хийж нэн даруй дуусга. Дахиад л орой болтол ажиллана, бусдыгаа ядраана. Иймэрхүү зохион байгуулалтгүй ажиллах нь бусдын идэвхийг бууруулан, сонирхол, хүсэл эрмэлзлийг нь мохоодог байна.

 

 

5. Ур чадвар гаргаж чадахгүй

Хүн хүч бол хамгийн том бөгөөд чухал хөрөнгө билээ. Магадгүй та өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэт их анхаарч байж болох. Гэтэл менежер хүн бол бусдыг дагуулж ажиллуулах үедээ ажиллуулж, шахах үедээ шахаж байх ёстой билээ. Үүгээр ч тогтохгүй ажилчдаа сурч боловсорч хөгжихийг нь дэмжиж байх ёстой.

 

 

6. Хэт мэриймтгий

Та бүгдийг дийлэх даван туулах гэсэн философитой байж болно. Хүн болгоныг өөр шигээ өдөр шөнөжин ажиллах ёстой гэж боддог ч байж болно. Гэвч нөгөө талаараа Та бусдыгаа хэтэрхий их хүчилж байна гэсэн үг. Яагаад бид энэ ажилд үхэн хатан зүтгэх ёстой гэж? Бид ингэж ажиллалаа гээд хариуд нь бидэнд юу амлаж байна вэ?
 

 

7. Хэтэрхий сахилга баттай байлгах гэж бүү шаард

Хүн бүхэн өөрсдийн гэсэн дүрэмтэй. Хэрэв тэд хүсэхгүй бол яваад л өгнө, хүсвэл эргээд л ирнэ. Магадгүй бусад чинь тантай ойр байж даварч байж болно. Юу ч болж байсан тэднийг эрхлүүлэх нь тийм ч зөв арга биш. Харин ажил дээрээ дүрэм журамтай, хүн бүрийг тодорхой ажилтай байлгах нь чухал.

 

 

8. Эв найрамдал гэж хэзээ ч сонсоогүй

Та дандаа биднийг хүссэн үедээ сольж чадна гэдэг.  Энэ бол таны домогт ширүүн зан. Таны авьяас болон бамбай хаалт чинь бусдыг таних боломж өгдөггүй. Үнэхээр л Та бусдыгаа сайн ажиллуулж амжилтад хүрэхийг хүсэж байгаа юм бол бусдыгаа сонсох, урам өгөх, ойлгох, заримдаа ч гэсэн буулт хийх ёстой. Та үүнд бэлэн үү?

 

 

9. Бусдад нөлөөгүй
Бидний зорилго бол даалгасан ажлаа давуулан биелүүлэх. Тэгтэл магадгүй таны нөлөөлөл тийм ч их байж чаддаггүй байж болно. Таны царай зүс, яриа, бие гарын хөдлөл, бичгийн хэлбэрийг хүртэл хардаг байна. Та өөрийгөө байнга тосолсон гутал шиг мэргэжлийн гэсэн имиж бүрдүүлэн, ажлыг дор дор нь гүйцэтгэдэг гэж бодож байна уу ? Хэрвээ Та чадахгүй бол хэзээ ч хэний ч чихэнд хүрч чадахгүй. Хэн ч таныг сонсохгүй.

 

 

10. Бусдыг мухардуулах

Сюрприз гэдэг юмнаас хүмүүс айдаг. Та гадаа гудамжинд ч, дотор ч, дуулж хашгирч байсан ч тэдэндээ үнэнийг хэлэхээс бүү ай. Тэгэхдээ дуугүй байж байж нэг өдөр бүү тэсэр. Хэрэв таны хүссэн хэмжээнд хүрэхгүй бол ядаж л анхааруулга өгч шаардлага тавьж бай.
 

 

 

Эх сурвалж: Business Week

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.