Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вампирын тухай үнэн ба худал

Бодит амьдрал дээр цус сорогч байдаггүй ч үлгэр домог, кино зохиолоос бид олон харсан. Гэхдээ байдаггүй гэдэг нь байгаагүй гэсэн үг огтхон ч биш. Хэдэн зууны тэртээд Транселваний бүүдгэр нутгаас гаралтай хүний цусан хүнстэнгүүдийн тухай домог байдаг.

Домогт өгүүлснээр “Нарны туяанаар амьгүй болж, шөнө нь амилан анд гардаг цус сорогчид” 1897 оноос гарч иржээ. Хүмүүсийн айдас хүйдсийг төрүүлсэн жигтэй сонин аллага ойр ойрхон давтагдах болсон аж. Тухайн үед “Стокер”-ийн аймшгийн роман хэвлэгдэн гарч уншигчдыг байлдан дагуулж байжээ. Энэхүү зохиолын үхэшгүй баатрын дүр дөрвөн зууны өмнө Трансилванид амьдарч байсан бодит Дракулаас үүсэлтэй болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ.

Өөр нэг домог

Сибирийн тариачин Плогоевич 1725 онд өөд болж, түүнийг төрөлх тосгонд нь оршуулжээ. Хоёр сарын дараа бусад есөн тариачин долоо хоногийн дотор амьсгал хураасан байна. Тэд бүгд үхэхийнхээ өмнөхөн “Плогоевич миний дээр хэвтээд, цусыг минь удаанаар сорж байсан” хэмээн хэлжээ. Үүний дараахан эхнэр нь “Нөхөр маань гутлаа ава­хаар ирсэн” гэж хүмүүсийг айлгасан байна.

Төд удалгүй тосгоныхоны хүсэлтээр Плогоевичийн шарилыг шинжилж үзэхэд цогцосны хамар жаахан хонхойсноос өөр ямар ч өөрчлөлтгүй, яг л амьд хүн шиг харагдаж байжээ. Үс, сахал, хумс нь ургасан. Хуучин арьс нь гуужиж, шинэ арьс гарсан байхаас гадна аманд нь нойтон цус үзэгджээ.

Айдаст автсан тосгоны оршин суугчид модон гадсаар цогцосны зүрхэн тус газарт зооход түүнээс амьд хүнийхтэй адил шинэхэн цус урссан байна. Тэгээд л тэр аймшигт цогцсыг шатааж, үнсийг нь тал тал тийшээ тараан хийсгэж, зарим хэсгийг нь усанд зуурч булсан тухай домог байдаг аж.
Жинхэнэ Дракула

Жинхэнэ Дракула 1431 онд хуучин Трансилваний Сигишора хотод Влад ноёны хоёр дахь хүү болон төржээ. Эцгийнхээ хаант засаглалыг өвлөн авснаар III Влад болон өргөмжлөгдсөн бөгөөд Влад Цэпэш буюу “Жадан дээр зоогч” нэрээрээ олонд алдаршжээ. Гэсэн ч түүний эцгийг Дракул буюу чөтгөр гэдэг байсан учир тэр өөрийгөө Дракула хэмээн нэрийджээ.
XIV-XV зууны Дракулагийн амьдарч байсан үед урьд өмнө сонсогдож байгаагүй зэрлэг балмад гэмт хэргээр дүүрэн зуун болсон хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Харин бидний төсөөлдөг вампирын дүр төрх XVI зуунд зүүн Европт, одоогийн Унгар, Румины газарт үүсчээ. 1536 онд Турк улс гурав хуваагдсанаар цус сорогчтой холбоотой сэжиг бүхий таамаглалууд гарч эхэлсэн байна. Газраас хөндийрөн нисч, алсын зайнаас цусны үнэр мэдрэн, залуу бүсгүйн цус хайдаг гэсэн яриа маш түгээмэл байж. Аймшигт тахал агшин зуурт Трансилваний хот орчмоор тархаж, бүхэл бүтэн хот сууринг сүйрүүлсэн гэдэг. Вампирт итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлж, бүх л үхэлд тэднийг сэжиглэдэг байжээ. Тахалд нэрвэгдэж хүчин мөхөсдсөн оршин суугчид хүнийг өөд болсных нь дараа нэн даруй булшилдаг байж.

Харамсалтай нь үхээгүй, амьсгал нь түр тасалдаж байгаа үед оршуулчихсан тохиолдол олон гарчээ. Ийм тохиолдлын золиос болсон хүмүүс булшинд байхдаа сэрчихээд, гадагш гарах гэж тэмүүлдэг нь вампирыг санагдуулж байсан байж болох юм.

Үхсэн хүн вампир болдог гэсэн ярианаас айсан хүмүүс булш, шарил ухах нь багассан гэдэг. 
Эртний Грекчүүд өөд болсон хүмүүсийнхээ аманд зоос хийн оршуулдаг байжээ. Энэ нь хорон санаат сүнс хүний амаар дамжин биед шингэдэг гэсэн үзэлтэй холбоотой. Харин XIX зуунд лааны тосоор загалмай тавьдаг болжээ.
   
Ном зохиолын нөлөө

Христийн шашин Европт тархахын хэрээр вампирын тухай өгүүллүүд нэмэгдсээр. “Шулмын алх” ном 1481 онд хэвлэгдэн гарсан нь вампир болон бусад хэвийн бус амьтдыг илрүүлж шийтгэх ажиллагааг тайлбарлан бичжээ.

Хамгийн анхны детектив зохиол гэж хэлж болохоор “Шулмын алх” ном хэвлэгдсэн даруйдаа олны анхаарлыг татан, айдас мэдрүүлдэг болсон гэдэг.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.