Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бразил, Иран, Туркийн сайдууд Ираны цөмийн асуудлаар уулзлаа

Туркийн нийслэл Истанбулд Бразил, Иран, Турк улсын Гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн асуудлаар уулзлаа. Энэ гурван орон өнгөрсөн тавдугаар сард Ираны бага түвшинд баяжуулсан ураныг Туркт нийлүүлж, Турк улс түүнийг нь Орос, Францтай солилцох талаар гэрээ байгуулсан юм.

Шинэ хэлэлцээрийн талаарх тайлбарыг Иран улс өнөө дөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт хүргүүлэхээр болсон байна. Дээрх гурван улсын хэлэлцээг дэлхийн тэргүүлэгч гүр нүүд хүйтэн хөндий хүлээж авсан. Учир нь эдгээр орнууд уран баяжуулах хөтөлбөрөө зогсоох санал Иранд тавиагүй, тиймээс Иран улс цөмийн зэвсэг бүтээж магадгүй хэмээн тэд болгоомжилж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.