Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын цагдаа нарын машин осолдов

Орон нутгийн замд замын цагдаа нарын сууж явсан автомашин осолдож, хүүхдийн амь үрэгдсэн тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирсэн юм. Энэ талаарх мэдээллийг цагдаагийнхан тодруулж байж мэдээлнэ гэв. Бидэнд олдсон мэдээллээр энэ сарын 25-ны 21.00 цагийн үед Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явах замын 90-91 км-т буюу Сэлэнгэ аймгийн нутагт энэ золгүй явдал болжээ.

52-06 УБЧ улсын дугаартай “Hyundai Grace” маркийн микроавтобус онхолдсоны улмаас зорчиж явсан 10 настай З гэх охин амиа алджээ. Мөн 44 настай С, 47 настай А нарын таван хүн гэмтсэн байна. Зарим эх сурвалж осолд орсон хүмүүсийг согтуу явсан, нийслэлийн нэгэн дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажилтнууд Орхон аймагт гэр бүлийн хамтаар амрахаар явж байсан гэж мэдээлж байгаа юм.

Энэ мэдээллийг ЗЦГынхнаас тодруулахад “Тэд согтуу яваагүй” гэхээс илүү тайлбар өгсөнгүй.

Хан-Уул, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт ажилладаг тэд өөрсдөө автомашинаа жолоодож яваагүй бөгөөд нэгнийх нь 17 настай хүү жолоо барьж явсан талаар орон нутгийн цагдаагийн эх сурвалж мэдээлэв.

Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид, мөрдөн байцаагчид ажиллаж байгаа юм байна.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.