Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“РОЛЛИНГ СТОУНЗ” тэтгэвэрт гарахаар бэлтгэж байна

Домогт “Роллинг стоунз” хамтлагийнхаа түүхэнд хамгийн сүүлчийнх нь болох өргөн цар хүрээтэй айлчлан тоглолтод гарах бодолтой байгаа тухай “The Sun” сонинд бичжээ. Гишүүд хэдийнэ 60 хүрсэн учраас уг хамтлаг тайзнаас буухаар шийдсэн бололтой. 2011 онд Британийн энэхүү хамтлагийн гишүүдийн насны нийлбэр 268 болох тухай дээрх сонинд бичжээ. Одоо гоцлол дуучин Мик Жаггер, гитарч Кит Ричард нар 66, бөмбөрчин Чарли Уотс 69 настай бөгөөд хамтлагийн хамгийн залуу гишүүн гитарч Ронни Вуд л 63 настай юм байна.

Тус хамтлагийн 50 жилийн ойд зориулсан айлчлан тоглолт ирэх онд эхэлж, хойтон жил нь өндөрлөх ажээ. Хамтлаг 1962 онд Лондонд мэндэлж, 29 цомог, 90 орчим сингл гаргажээ. “Роллинг стоунз”-ын “(I Can’t Get No) Satisfaction”, “Paint it Black” зохиомжийг рок-н-роллын сонгодог дуу хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдаг. 1989 онд тус хамтлагийг рок-н-роллын алдрын танхимд бүртгэж, 2005 онд шилдэг рок цомогт олгодог “Грэмми” шагналын эзэд болжээ. Энэ хамтлаг 2005-2007 оны хооронд хоёр томоохон айлч лан тоглолт хийж 869 сая долларын орлого олсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.