Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн рейтинг

Зургадугаар сар 

Ерөнхий сайд С.Батболд

Засгийн газрын тэргүүн манай рейтингэд дахиад л өнгөлөв. Ажил хийж, тэр нь дийлэнх олонхийн сэтгэлд нийцэж байгаа болохоор тэр. Ерөнхий сайд маань Тавантолгой хэмээх хөгжлийн галт тэргийг хөдөлгөхийн төлөө зүтгэж, олон чухал шийдвэр гаргаж, УИХ-аас, олон түмнээсээ дэмжлэг авч чаджээ, энэ сард. Басхүү төрийн хүнд суртлыг халах чиглэлээр шийдвэртэй алхам хийв. Төмөр замын талаар баримтлах бодлогоо УИХ-аар батлуулж амжсан зэрэг нь гол үнэлгээ болов.

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Санхүүч төрийн түшээ маань сайн усчин болохыг монголчууд энэ сард мэдэв. Усгүй нутгийн хүү яаж яваад усчин болчихсон нь сонин биш бөгөөд харин Ерөө голд живэх аюулд тулгарсан нэгэн гэр бүлийн дөрвөн хүний алтан амийг аварсан нь бахархах үйлс мөн. Монголын төр түүний энэ гавьяат үйлсийг үнэлж, “Шударга журам” медалиараа мялаасан бол Олон улсын усанд сэлэгчдийн холбоо Монголын усан спортын холбооны ерөнхийлөгчдөө талархал илэрхийлсэн гэсэн.

“Инээмсэглэл” хамтлаг

1970-80-аад оныхны шүтээн “Инээмсэглэл” хамтлаг 30 жилийн дараа үзэгчидтэйгээ уулзав. Тэдний Монголын рок попын урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж цэгнэж, мэргэжлийн түвшин, ур чадварыг биеэр мэдэрч, нүдээр харах завшаан шинэ үеийнхэнд тохиов. Авьяас, мэдрэмж, ур ухаан, соёл, боловсрол гэх мэт манай өнөөгийн хамтлаг, дуучдад ихээхэн дутагддаг чадваруудыг харуулж чадсан энэ тоглолт ердөө гуравхан удаа болсон ч Монголын урлагийн ертөнцөд цоо шинэ үзэгдэл байж чадсан.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга

“Женко”-гийн, Ардчилсан холбооны гэж цоллуулж явсан энэ эр шаггүй улстөрч, төрийн яггүй зүтгэлтэн болохоо харуулсаар байна. Монголын хөгжил дэвшил, уул уурхайн томоохон ордуудаа ашиглахтай холбоотой төмөр замын хөгжлийн бодлогыг батлуулж чадсан нь түүний Сайдынхаа хувьд энэ салбарт үлдээсэн тод мөр болох биз ээ. Нутаг амьтай сайд маань Баянхонгортоо Бүсийн худалдааны томхон төв байгуулсан нь чухамхүү нүдээ олсон чухал ажил болсон бөгөөд үүнд нь Хонгорынхон төдийгүй, баруун бүс нутгийнхан тэр аяараа баярласан нь дамжиггүй. ЗТтБХБ-ын сайд Х.БаттуУлга “Женко”-гийн, Ардчилсан холбооны гэж цоллуулж явсан энэ эр шаггүй улстөрч, төрийн яггүй зүтгэлтэн болохоо харуулсаар байна. Монголын хөгжил дэвшил, уул уурхайн томоохон ордуудаа ашиглахтай холбоотой төмөр замын хөгжлийн бодлогыг батлуулж чадсан нь түүний Сайдынхаа хувьд энэ салбарт үлдээсэн тод мөр болох биз ээ. Нутаг амьтай сайд маань Баянхонгортоо Бүсийн худалдааны томхон төв байгуулсан нь чухамхүү нүдээ олсон чухал ажил болсон бөгөөд үүнд нь Хонгорынхон төдийгүй, баруун бүс нутгийнхан тэр аяараа баярласан нь дамжиггүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Шинэ Ерөнхийлөгч маань шинэ уур амьсгал түгээсээр байна. Тэрбээр Монголоо дэлхийтэй холбох эрхэм зорилгынхоо хүрээнд олон чухал ажил сэдэж байгаагийн нэг нь энэ сард болсон “Монгол Давос” байв. Улаанбаатарт дэлхийн толгой эдийн засагчид, улстөрчид байсхийгээд айлчлах болсон нь Ерөн- хийлөгчийн санаачилгатай холбоотой. Давосын монгол хувилбарын дараахан Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн Стефан Гарел манайд зочилсон нь үүний нэг жишээ болов.

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр

Хотоо хотын дайтай зам, тохижилттой болгох ажил өнгөрсөн жилээс эрчээ авч, энэ жил үргэлжилж байна. Зуун айлын, 25-р эмийн сангийн, 11-р хорооллын замууд хэдийнэ шил толь болж, Улаанбаатарыг чимсэн цэцгийн баяр хотын өнгө төрхөнд чимэг нэмж байгаад Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын хүчин зүтгэл голлох нөлөөтэй. Хотынхны нуруун дээр жилийн жилд буудаг наадмын бэлтгэл ажил энэ жил сайн хангагдаж, монголчууд баяраа сайхан тэмдэглэснийг бас дурдах хэрэгтэй болов уу.

Хөгжимчин С.Саянцэцэг

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж гуайн хүүхд үүд Монголын бас нэгэн бахархал юм аа. Сайхан охидынх нь нэг, Испанид ажиллаж амьдардаг Саянцэцэг Монголдоо ирж, “Хаан хөгжмийн тоглолт”-оо сонирхуулав. Хөгжим бүжгийн коллеж, П.И.Чайковскийн нэрэмжит Консерватори төгссөн, дэлхийд данстай энэ алдартай хөгжимчний тоглолт Монголын үрс авьяастай, эрдэмтэй болохын бас нэгэн баталгаа мөн билээ.

Ерөнхий прокурор Д. Дорлигжав

Шинэхэн томилогдсон Ерөнхий прокурор маань шийдэмгий ажиллаж эхэлж байгаагаа мэдрүүлэв. Авлигатай тэмцэх газрын даргын асуудал ном журмын- хаа дагуу шийдэгдэх нь ойлгомжтой ч түүнийг огцруулах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож, хууль хяналтын байгууллагад шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана гэдгээ амласан Д.Дорлигжав иргэдийн итгэл түүн рүү чиглэж байгааг анзаарсан биз ээ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Батсүх

Монголын ирээдүй гэгдэж байгаа томоохон орд газрын нэг Оюутолгойд их ажил ундарч эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” ком- панийн ТУЗ-ийн даргаар монгол хүн томи- логдсонд бид баяртай байгаа. ТУЗ-ийнхээ анхны хурлыг хийж, ойрын үеийнхээ зорилгыг тодорхойлсон Г.Батсүх дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа “Оюу- толгойгоос монголчуудын олох олз, хүртэх ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэж амлав.

БСШУЯ-ны газрын дарга Б.Наранзун

Хамтлагт дуулж, хөгжим тоглож явсан залуухан хүү БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргаар томилогдоод удаагүй байна. Нэгэн цагт аав Б.Бадрууганыхаа хашиж байсан албыг хүлээн авсан энэ залуу боломжийн ажиллаж эхэлж байна гэсэн үнэлгээг мэргэжлийнхнээс аваад байгаа. “Инээмсэглэл”-ийн тоглолтод аавыгаа төлөөлөн оролцож, үзэгчдийн нүдийг чийгт үүлээд авсан тэрбээр улсын баяр наад- мын соёл урлагийн арга хэмжээг шинэлэг хэлбэрээр хийх зорилго өвөрлөж, зорилгодоо ямар нэг хэмжээгээр хүрч чадсан нь “Өнөөд өр”-ийн рейтингэд багтах боломжийг олгов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.