Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Венесуэл, Колумбын харилцааны талаар хэлэлцэнэ

Өмнөд Америкийн бүс нутгийн байгууллага УНАСУР Венесуэл, Колумбын харилцаанд үүсээд буй хямралын талаар хэлэлцэх яаралтай зөвлөлгөөнийг зарлажээ. Гишүүн 12 орны Гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт Эквадорт уулзаж, Венесуэл улс босогчдыг нутагтаа орогнох зөвшөөрөл олгож байна гэж Колумб улс мэдэгдсэнээс үүдэлтэй хямралын талаар ярилцах юм байна. Өнгөрсөн пүрэв гаригт Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Колумбын зэмлэлийн хариуд тус улстай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан юм. Тэрбээр бас АНУ Венесуэлд цөмрөн орох аян шалтаг гаргахыг оролдож байна гэж Колумб улсыг шүүмжилсэн. ФАРК хөдөлгөөний босогчид болон Үндэсний чөлөөлөх арми Венесуэл улсын нутаг дахь баазаасаа Колумбын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа баттай баримт байна хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдэж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.