Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

812 нэр, төрлийн эмийг 20-92 хувь хөнгөлөх нь

Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хувь хүртэл бууруулсан талаараа Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан мэдээллээ.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн баталсан. Тус тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмд 20-92 хувийн хөнгөлөлт үзүүлэх болсон юм. Харин 0-5 насны хүүхдийн 174 нэрийн эмийг 50-80 хувиар хөнгөлөх аж. Шинэчилсэн жагсаалтад орчин үеийн эмчилгээ, оношилгооны удирдамжид багтсан эмүүдийг оруулсан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэллээ.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх зорилт тусгасан байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн онд тогтоол баталж, 120 нэрийн эмийн үнийг бууруулсан. Тухайлбал, ахмадуудын дийлэнх нь хэрэглэдэг зүрх, судасны эмийг 34-81, тархины цусан хангамж сайжруулах эмийг 60 хүртэлх хувиар хөнгөлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.