Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Наран” хурим

Японд гэр бүлээ батлуулсан тухай албан ёсны бичиг баримтыг гардан авахын тулд эхлээд хосууд оршин суугаа газрынхаа хотын захиргаанд бүртгүүлэх ёстой.Уламжлалын дагуу буюу шинто шашны дэг жаягаар уу, эсвэл “европ маяг”-аар хуримлахаа хосууд өөрсдөө шийдвэрлэдэг.

Японы хуримын бэр уламжлалт кимоно загвартай цагаан даашинз өмсөхийг эрхэмлэнэ. Токио дахь Одайба аралд жил бүр “хуримын хувцасны яармаг” гарч, Европын загвар зохион бүтээгчид хамгийн сүүлчийн загваруудаа олонд танилцуулдаг.

 

 

Хосууд католик шашин шүтдэг бол бие биедээ үнэнчийн тангараг өргөж, “санваартан”-ыг байлцуулж байгаад бөгжөө солилцоно. Тэгэхдээ европ хувцас өмссөн байдаг.

 

 

 

 

Уламжлалт шинто ёслолын хурим болдог хамгийн нэр хүндтэй газрын нэг нь Мейзизингу сүм юм

 

 

Сёзи Эномото, Хироми Эномото хоёр хэдэн жилийн өмнө “Хуримын тосгонд” гэрлэжээ. Тэд хуримынхаа ойг уг газраараа аялж, сайн сайхан дуртгалаа сэргээж тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Европ ёслол орчин үеийн харагдахаас гадна Японы уламжлалт хуримтай харьцуулахад хямд төсөр юм хэмээн тэд ярьж байна.

 

Олон хос эхлээд зочдын өмнө кимонотой гарч ирж, ёслолын дараагаар европ хувцастайгаар хүлээн авалтын өрөөнд ордог. Ширээн дээр европ болон япон хоол өрсөн байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.