Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Албан тушаалтны гэмт хэргийг онц хүнд ангилалд багтаана

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг нар өргөн барив.

“Авлигын эсрэг НҮБын конвенц”-д Монгол Улсын дотоодын хууль тогтоомж, Эрүүгийн хуульд нийцүүлж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.

“Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”- ийн дагуу хэд хэдэн төрлийн үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор төсөлд тусгасан байна.

Тухайлбал, хууль бусаар хөрөнгөжих үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ. Түүнч лэн, албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн ял, хариуцлагыг нэмэгд үүлж, гэмт хэргийн хүнд, онц хүнд ангилалд багтаасан байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь, “хууль шүүхийн өмнө тэгш байх, шударга ёсыг тогтоох, авлигыг арилгах” Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэг жүүлэх нэн чухал арга хэмжээ болж байна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.