Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьтан хүний амьдралыг өөрчилдөг

Амьтан тэжээх нь таны хувь заяаг өөрчлөөд зогсохгүй эрүүл мэндэд чинь эерэгээр нөлөөлнө. Сэтгэл зүйчид, эмч нар хүн гэртээ нохой, муур, загас гээд янз бүрийн амьтан тэжээсэн тэр цагаас нь эхлэн түүний амьдрал нь сайн тал руугаа өөрчлөгддөг болохыг тогтоожээ.

Хэн боловч санаандгүй тохиолдлоор амьтан тэжээгээд байдаггүй. Хүн хүсэл сонирхол, мэдрэмжиндээ хөтлөгдөн ямар нэгэн амьтныг тэжээхээр шийддэг аж. Тэгээд ч амьтан хүнд дутагдаад байдаг анхаарал халамж, элэгсэг дотно харилцааг бий болгож, нөхөж өгдөг байна.

Жигүүртэн жин хасахад тусалдаг

Шувуу тэжээгээд үз. Танд тус болох магадлалтай. Ямар ч шувуу эзэндээ өөдрөг сайхан сэтгэл, эрч хүч, сайн энерги түгээдэг байна. Шувуу хүнийг сэтгэлээр унаж, гуньж гутрах, тарнхиний хэвийн үйл ажиллагаа нь алдагдахаас хамгаалдаг аж. Нөгөө талаар жигүүртэн тэжээгчид ихэвчлэн туранхай байдаг гэнэ. Учир нь шувуу хүнийг өглөө эрт сэрээж, байнга ямар нэгэн хэрэг тарьдаг байна.

Шувууны тарьсан хогийг цэвэрлэх, ялангуяа хаа сайгүй унах өдийг нь түүж авах тэрнийг гадагш алдчихгүйн тулд жигүүртэн тэжээгч цаг ямагт хөдөлгөөн дунд оршдог аж. Энэ нь түүнийг жин нэмэхээс сэргийлдэг. Шувуудын жиргээ хүнийг тайвшируулах шидтэй. Иймд зүрхээр хатгуулж өвдөх үедээ, ямар нэгэн зүйлд сэтгэл зовж тогтворгүй байхдаа шувуудын жиргээг сонсох нь сайхан амралт болж, муу энергийг зайлуулдаг байна. Хэрэв та гэртээ ямар нэгэн жигүүртэн тэжээдэггүй бол зориуд салхинд гарч, эсвэл амьтны хүрээлэнд очиж шувуудын жиргээг сонсоорой.

 

 

Нохой албан тушаал ахиулдаг

Нохой тэжээгчдийн ихэнх нь өндөр алба хашдаг, зарим нь баян чинээлэг хүмүүс байдаг гэнэ. Ялангуяа хав зэрэг жижигхэн нохойны эзэд алан тушаал ахихдаа хялбар аж. Харин том нохой тэжээгч хүн голдуу өгөөмөр сэтгэлтэй, хүнийг уучилж чаддаг нэгэн юм байна.

Эрдэмтэд ямар ч нохойны эзэн нээлттэй, итгэмтгий, хүүхдэд хайртай хүмүүс байдгийг тогтоожээ. Тэд түргэн хугацаанд албан тушаал ахидагын зэрэгцээ бусдыг оройлон манлайлагч болох нь элбэг аж. Ходоодны шархтай, архаг багтраа өвчинтэй, ууц нуруугаар нь хөшдөг, даралт нь байнга ихэсч харвалт өгч болзошгүй хүмүүс нохойны ачаар өвчнөөсөө салах нь олонтоо.

Нохойтойгоо цэвэр агаарт зугаалах, тэрнийг асарч арчлах нь хүнд сайхан амралт болдог байна. Нохойны үсээр хийсэн оймс, бээлий, бүсийг хүн эмчилгээний зориулалттайгаар хэрэглэвэл зүгээр. Энэ нь үе мөч, ууц нурууны өвчнийг анагаахад тусалдаг.

 

 

 

 

 

Загас тайвшируулдаг

Тунгалаг усаар дүүрэн шилэн хорго дотор чөлөөтэй сэлж яваа загасыг удтал ширтэн харах нь ядаргаа тайлдаг. чулуу, элс, замаг ногоо, дун бүгд хүнд хязгааргүй гүн тэнгис далайг санагдуулах нь бий. Загас тэжээдэг хү­­мүү­­сийн ихэнх нь гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх дур­­­тай болдог аж. Мөн гоо сайхныг үнэлэх чад­­вар нь хөгждөг. Даралт нь тогтворгүй байдаг, зүрх судасны өвчтэй хү­­мүүс өдөрт 15-20 минут загасны хоргоо ширтэн харж байвал өвчнөө мар­­таад зогсохгүй аажмаар илаарших боломжтой.

 

Муур гэр бүлийн холбоог бэхжүүлдэг

Муурны ерөнхий төрхийг ажигласан уу. Тэр өөрийг нь загнах, зодож занчихад дургүй. Бас илүүлж, энхрийлүүлэх, халамжлуулах дуртай. Үргэлж гунхаж явдаг амьтан. Америкийн эрдэмтдээс 100-гаад эрчүүдийн дунд явуулсан санал асуулгаар 70 нь гэртээс нохойноос муур тэжээх нь дээр гэж хариулжээ. Айлд муур байвал тухайн өрх гэрийнхэн өөрөө өөртөө анхаарал тавьж, цаг хугацааг үнэлэх чадвартай болдог байна.

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, муур хүнийг бусдын сул талыг уучлах, алдаа дутагдалд нь өршөөнгүй хандах тэсвэр тэвчээр, чадваратй болгодог аж. Энэ амьтан нь хүнийг зүрхний шигдээсээр өвдөх болон цусны даралтад нь өөрчлөлт орохоос сэргийлж хамгаалдаг гэнэ.

Бас хүний сэтгэл санаа өөдрөг байхад тусалж, нойргүйдэх, ходоод үрэвсэх, ханиад томуу хүрэх, хүзүү дал мөрөөр хөшиж хөөрөх, үе мөчөөр өвдөхийг болиулахад нөлөөлдөг байна. Сонирхолтой нь муур хүний өвчтэй талд нь очиж налж хэвтдэг зуршилтай гэнэ. Энэ нь эзнийхээ өвчинг авч байгаа хэрэг аж.


Таны нохой ухаантай юу?

1. Харанхуй өрөөнд нохойтойгоо цуг ороод хаалгаа хаа. Гар чийдэнгээ асаагаад шал руу гэрлийг нь тусга. Нохойгоо яахыг нь ажигла
-Гэрлийн туяаг бус харин гар чийдэнг сонирхож байгаа бол 3 оноо
-Гэрлийн туяаны араас хөөцөлдөөд байвал 2 оноо
-Шууд буйдан руу дөхөж очоод унтахаар хэвтвэл 1 оноо

2. Гэнэт муур дуугарвал
Толгойгоо хажуу тийш нь эргүүлж тан руу гайхсан янзтай харна 3 оноо
Муурыг хайж эхэлнэ 2 оноо
Учрыг үл ойлгосон янзтай сүүлээ хөдөлгөнө 1 оноо

3. Нохой өөрийгөө хуцах, гаслах, улих, архирах гээд олон янзаар илэрхийлдэг. Харин танай нохой ямар авиа гаргадаг вэ?
-Арав түүнээс дээш олон авиа гаргадаг 3 оноо
-6-гаас 9 хүртэл 2 оноо
-6-гаас доош 1 оноо

4. Зуслан явах, малын эмч дээр очих, усанд оруулах зэргийн танай нохой урьдчилан мэдэрсэнээ ямар нэгэн байдлаар илэрхийлдэг үү?
-Тийм, байнга 3 оноо
-Заримдаа 2 оноо
-Хэзээ ч үгүй 2 оноо

Одоо дүнгээ гаргая

10-аас дээш: Баяр хүргэе. Танай гэрт Эйнштейн шиг ухаантай нохой байна гэсэн үг. Харин хэтэрхий ухаантай нохой үгэнд орохдоо муу байдгийг санаарай.

5-10 оноо: Сэргэлэн авьяаслаг нохой байна. Түүнтэй харилцах амархан. Ширээн дээрх амттанаас дандаа горьдоно. Харин нэг төөрчихвөл гэрээ олж чаддаггүйг анхаараарай.

4 оноо: Танай нохой болхидуу юм байна. Гэрт дандаа шавар шавхай чирч орж ирэхээс гадна хэрэгтэй хэрэггүй юмнаас болж хуцах нь их. Таны гарыг долоох дуртайгаас гадна гэрийн шаахайг чинь дэрлэж унтах дуртай аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.