Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Романтик киноны сөрөг нөлөө

Хүмүүсийн хамгийн дуртай төрөл болох романтик-инээдмийн кино нь бодит амьдралд сөрөг нөлөө үзүүлдгийг Австралид явуулсан судалгаа харуулжээ. 90 минутын турш гэгээн хайр, хөнгөн гуниг, хөгжилтэй явдлуудын тухай гарч, эцэстээ аз жаргалтай төгсдөг кинонууд хайр сэтгэлийн харилцааг сүйтгэдэг аж.

Иймэрхүү кинонд “донтогчид” дэлгэцийн “үүлэн дээрх” үйл явдлыг амьдралдаа дэндүү ойр хүлээн авч, хамтрагчаасаа элдэв зүйл хүлээх, илүү юм хүсэх зэргээс болж маргаан дэгддэг байна. “Бодит амьдрал дэлгэцээс өөр, жинхэнэ хайр кинон дээр гардгаас ч илүүг шаарддаг” хэмээн Австралийн гэр бүлийн зөвлөхүүд ярьжээ.


Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.