Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Энхболд: УИХ хууль зөрчсөн

УИХ-ын Аюулгүй бай дал, гадаадад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд хаврын чуулганаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд танилцуулав. Тэрбээр хаврын чуулганы ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа аж. “Улс орны 10-15 жилийн хөгжлийг тодорхойлсон томоохон асууд лыг хэлэлцэж баталсан, хоёр Парламентад ажиллах явцад байгаагүй үр дүнтэй ажиллалаа” гэсэн юм. Тус Байнгын хороо энэ хугацаанд 22 удаа хуралдаж, 40 орчим асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан нь тус Байнгын хорооны гүйцэтгэсэн хамгийн том ажил аж.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулсан эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын төлөөлөл нийлсэн 61 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг найман сарын турш ажилласны дүнд дээрх үзэл баримтлалыг баталсан байна. Үүгээр үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зарчмуудыг шинээр тодорхойлж, 11 асуудлыг онцлон оруулсан аж. Сүүлийн жилүүдэд аюулын харанга дэлдэх болсон хүнсний асуудал, хүн амын эрүүл мэндийг ч анхаарчээ. Мөн үндэсний аюулгүй байдлыг төр хамгаалах, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулж, эв нэгдлээ баталгаажуулах талаар ч тусгасан байна.

Уг төслийг УИХ хаалттай хэлэлцэн баталсан билээ. Хэлэлцэж, шийдсэн асуудлын олонх нь гэрээ хэлэлцээр юм байна. Байнгын хорооны дарга З.Энхболдоос сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-Сонгуулийн хууль дээр хоёр намын санал зөрөлдсөн зүйл нь юу байсан бэ?

-50:26 гэсэн холимог хувил барыг АН дэмжсэн. Манай Бүлэг дотроо байр сууриа нэгтгэсэн ч МАХН-тай хоёр зүйл дээр байр суурийн зөрчилтэй байгаа. Бид 50 хүнийг пропорциональ тогтолцоогоор сонгохдоо сонгогчид намд нь санал өгөх ёстой гэж үзэж байгаа. МАХН болохоор хүнд нь өгөөд, түүний авсан саналыг намынхад тооцно гэсэн.

Сонгогч “Би Доржид санал өгснөөс МАХН-д биш” гэвэл асуудал үүснэ. Мөн холимог хувилбараар 50 гишүүнийг улс нэг тойрог болгоод сонгоно. Тиймээс АН мажоритари тогтол цоогоор өрсөлдсөн 26 хүний нэр 50 дотроо давхар багтах ёстой гэж үзсэн. Мажоритари хувилбараар өрсөлдөөд уна сан хүн пропорциональ тогтолцоогоор сонгогдох бо ломжтой гэсэн үг. Харин МАХН үүнийг дэмжээгүй.

-АТГ-ын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ажлын 14 хоногт шийдэх хуультай ч УИХ үүнийг биел үүлсэнгүй. Тэгэхээр УИХ хууль зөрчсөн үү?

-Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн учир ярих боломжг үй. Гэхдээ Байнгын хорооны дарга нь “Асуудлыг шалгах хэрэгтэй учир хойшлуулсан” гээд байгаа. Хуулийн дагуу бол 14 хоногийн хугацаанд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсвэл үгүй гэсэн шийдвэр л гаргах ёстой. Энэ хугацаа нь өнгөрчихсөн учир УИХ хууль зөрчсөн. Одоо яахыг ажлаа хийж чадахгүй байгаа Байнгын хорооны даргаас нь асуусан нь дээр.

-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг 18 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр ба талсан. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь тодор хойг үй учир энэ нь хэрэгжих бо ломжгүй гэх байр суурьтай хүмүүс байна. Уг асуудлыг хэрхэн шийдэх юм бол?

-Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулж батлахдаа эх үүс вэрийг уг сангаас гаргахаар тусгачихсан шүү дээ. Энэ тухай санал Байнгын хороон дээр унасан ч чуулганаар “босгосон” юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.