Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“КАБУЛ”-ЫН БАГА ХУРЛЫН ДАРАА

 ОБАМА КЭМЕРОН НАР АФГАНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нарын Вашингтонд хийсэн хэлэлцээний гол сэдэв Афганистаны нөхцөл байдлын тухай байлаа. “Энэ бол амаргүй тэмцэл. Гэхдээ зайлшгүй тэмцэл юм“ гэж Америкийн удирдагч хэлэлцээний дүнд зориулсан хэвлэлийн бага хуралд мэдэгджээ.

Түүний өгүүлснээс үзвэл Афганис танд хандивлагч орнуудын олон улсын бага хурал тус улсын нөх цөл байдлыг тогт воржуулах үйл хэрэгт нэгэн том алхам болсон байна. Афганы эрх баригчид улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг бага хуралд “КАБУЛ”-ЫН БАГА ХУРЛЫН ДАРАА оролцогчдод тодорхой танилцуулж, аюулгүй байдлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг ханган, удирдлагын арга барилыг дээшлүүлэх тус улсын тодорхой төлөвлөгөөг дэлхийн хамтын нийгэмлэг дэмжсэн явдалд Обама анхаарлаа хандууллаа.

“Афганистан улс дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж, дэлхийн улс орнууд Афганы ард түмний аюулгүй байдлыг хангаж, хөгжил дэвшилд хүрэхэд нь урт удаан хугацааны түнш байх болно гэдгийг Бага хурал харууллаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Тэрбээр тухайн бүс нутагт явуулж байгаа стратегийнхаа талаар өгүүлэхээ ч мөн мартсангүй. Бид Афга нистанд зөв зүйтэй бодлого явуулж байгаа гэж хэллээ.

 

БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД БАЯР ХҮРГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Бри танийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Афганистанд хандивлагч улс орнуудын төлөө- лөгчид оролцсон Олон улсын бага хурлын үр дүнд баяр хүргэв.

Хоёр удирдагч Вашингтонд болсон хэлэлцээний явцад уг бага хурал Афганистаны Засгийн газар улс орныхоо аюулгүй байдлын хариуцлагыг өөртөө авах зорилтыг нэг алхам урагшлууллаа гэдгийг тэмдэглэжээ. Афганы эрх баригчид 2014 он гэхэд улс орныхоо нийт нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хянахаар төлөвлөж байгааг Кабулд болсон Бага хурал тэмдэглэсэн юм.

АФГАНИСТАНД 125 САЯ ДОЛЛАР НЭМЖ ОЛГОНО

Олон улсын валютын сан Афганистанд 125 сая доллар нэмж олгох тухайгаа зарлалаа. Кабулд Афганистаны асуудлаар болсон олон улсын бага хурлын төгсгөлийн баримт бичигт Афганистаны Засгийн газарт шууд очиж буй олон улсын санхүүгийн тусламжийг хоёр жилийн дотор 20-50 хувь болгож нэмэгдүүлэх тухай заалт оржээ.

Мөн Бага хурлаас 2014 оны эцэс гэхэд Афганы хүчин аюулгүйн салбарт явуулах бүх ажиллагааг өөрөө бие дааж удирдах тухай саналыг дэмжсэн. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен үүний дараа ч гэсэн холбоотны хүчин Афганистаны цагдаа, армид тусалсаар байх болно гэж мэдэгджээ.


Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.