Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Казах түмэнд спикер мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн нийт иргэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, Ардын хувьсгалын дараа Монгол Улсын үндэстний цөөнх казах, тува, урианхайн ард олныг улс төрийн эрх чөлөөгөөр хангах, тэдний аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд төр, засгаас ихээхэн анхаарч тэр үеийн засаг, захиргааны нэгж болж байсан Чандмань уулын аймгийн нутагт нэгэн шинэ аймгийг байгуулсан нь өнөөдөр хөдөлмөр бүтээлийн арвин амжилтаар 70 жилийнхээ ойтой золгож буй Баян-Өлгий аймгийнхан юм.

Улс орны өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд баян- өлгийчүүд идэвхийлэн оролцож, өлгий нутгаа хөгжүүлж ирсэн бөгөөд Та бүхний дундаас далан жилийн туршид бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, зохиолч, хөдөлмөрийн сайчууд, урлаг соёлын алдартнууд олноор төрж гарсныг бахархан тэмдэглэхэд таатай байна гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.