Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зорчигчдын халаас хоосолдог үйлчлэгчийг баривчилжээ

Унтаж байгаа зор чигчдын халаасыг хоосолж, цүнх савыг нь ухдаг байсан нисэх онгоцны “Air France” компанийн үйлчлэгчийг баривчилсан тухай “Le Figaro” сонин мэдээллээ.

Цагдаа нар хэдэн сар мөрдсөний эцэст 47 настай Р.Люсиг энэ сарын 16-нд баривчилсан байна. Энэ оны нэгдүгээр сард Парис-Токиогийн чиглэлд зорчсон таван хүн нийт 4000 евро алдсан тухай гомдол мэдүүлсэн үеэс түүнийг сэжиглэн мөрдөн шалгажээ. Тиймэрхүү гомдол цаашид ч тасраагүй байна. Зорчигчид үнэт зүйлсээ алдсан тухай гомдол мэдүүлэх тэр үед Р. Люси л онгоцны бүхээгт байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Үйлчлэгч нислэгийн үед 142 удаа хулгай хийсэн байна.

Тэрбээр онгоцны “бизнес-класс”-т үйлчилдэг байж. Мань үйлчлэгч зорчигчид унтаж амрахыг анаж байгаад тэдний халаасыг ухаж төнхөн, гар тээшийг нь нэгжиж, мөнгө, үнэт эдлэл, цаг, банкны төлбөрийн карт зэргийг нь авдаг байжээ. Онгоцны үйлчлэгч байцаалтын үед улайж, 2009 оны гуравдугаар сараас эхэлж хулгай хийснээ хүлээн зөвшөөрчээ. Санх үүгийн хүнд байдлын улмаас тэрбээр зорчигчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан гэж мэдүүлжээ. Түүнийг нэлээд олон жилээр хорьж шийтгэж магадгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.