Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мансууруулах бодис болох нь тогтоогдлоо

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гаригт буусан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн ОМ-302 дугаарын аяллын онгоцноос мансууруулах бодис байж болзошгүй зүйл илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

15х15 см-ийн хэмжээтэй гялгар ууттай, 356 ширхэг капсултай уг зүйлийг түргэн оношлох тестээр шалгахад канабисийн төрлийн мансууруулах бодис байж болзошгүй гэсэн шинж илэрсэн. Шинжилгээний хариуг бататгахын тулд хууль хяналтын байгууллагынхан уг бодисыг Гаалийн төв лабораторид дахин шинжлүүлжээ.

Шинжилгээний хариу өчигдөр гарсан бөгөөд мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь тогтоогдлоо.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.