Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

10 мянган долларын үнэтэй машин угаах үйлчилгээ

“Хэрэв та 2 сая долларын үнэтэй машин унадаг бол энгийн угаалга хийлгэх нь тохиромжгүй биз дээ”
хэмээн дэлхийн хамгийн үнэтэй машин угаах үйлчилгээ үзүүлдэг Гурчарн Сахота хэмээх залуу өгүүлжээ.

Тэрбээр нэг удаад машин угааж, цэвэрлэхдээ 250 цаг зарцуулж, үүнийхээ төлөө 10 мянга гаруй долларын хөлс авдаг аж.

Мэдээж өртөг ихтэй угаалгандаа хамгийн сайн гэсэн цэвэрлэгч бодис ашигладаг бөгөөд энэ нь бүр 100 гаруй нэр төрөл болдог хэмээн тэрбээр сонирхуулжээ.

Хачирхалтай бизнесийнхээ түүхийг тэрбээр “Бага байхдаа би хөршүүдийнхээ машиныг цэвэрлэж өгдөг байлаа. Гэхдээ хэзээ ч үүнийхээ төлөө үнэ хөлс нэхэж байсангүй. Учир нь энэ ажил таалагддаг юм. Харин үйлчилгээ, үнээрээ зэрэглэл
тогтоосон бизнес эрхлэх санаа “Ferrari Enzo”-г угаах үед төрсөн. Удалгүй би 7500 долларын үнэтэй бичил дуран худалдан авч, зураас, толбо бүрийг нарийвчлан шалгадаг болсон.

Тансаг хэрэглээний машин унаж яваа хүн түүнийгээ төгс харагдуулахыг хүсдэг.

Эл сонирхол нь надад бизнесийн санаа төрүүлсэн” хэмээжээ.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.