Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Роналдугийн хүүгийн ээж Лос-Анжелесийн үйлчлэгч

Португалийн шигшээ, Мадридын “Реал” багийн хөлбөмбөгч Криштиану Роналдугийн саяхан төрсөн хүүгийн ээж Америкийн үйлчлэгч бүсгүй гэж “The Daily Mail” сонинд бичжээ. Роналду хүүгийнхээ ээжтэй 2009 оны зун Лос-Анжелесийн нэгэн зоогийн газарт танилцжээ.

Тэгэхэд алдарт хөлбөмбөгч өөрт нь аятайхан харагдаж байгааг тэр бүсгүйд ойлгуулах гэж хөлөрсөн цонхны шилэн дээр зүрх зурж, ”Чи, би, үнсэлт” гэсэн гуравхан үгийг арай ядан эвлүүлж хэлжээ. Танилцсаныхаа дараа тэр хоёр ойролцоох дэн буудалд очиж шөнийг хамтдаа өнгөрөөсөн байна. Америк бүсгүй Роналдугаас жирэмсэн болсноо мэдсэн тэр үед хөлбөмбөгч эзгүй байсан учраас тэрбээр Португалийн хагас хамгаалагчтай түүний бие төлөөлөгчөөр нь дамжуулан холбоо барьжээ.

Роналду, Америкийн үйлчлэгч бүсгүй хоёрын хүү өнгөрсөн сарын 17-нд төржээ. Харин ӨАБНУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан долдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Роналдуг эцэг болсон тухай албан ёсоор мэдээлжээ.

Өөрсдийн харилцаа хийгээд хүү төрсөн тухай мэдээг олонд зарлахгүй байхаа амласан хүүгийнхээ ээжид Роналду арваад сая фунт стерлинг өгсөн тухай мэдээ ч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.