Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ахмединежад Афганистан дахь Америкийн хүчнийг буруутгав

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад Афганистан болон Пакистан дахь Америкийн хүчнийг Лалын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядагчдыг дэмжиж байна гэж буруутгажээ.

Тэрбээр Засгийн газрын хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм мэдэгдэл хийсэн байна. “Хэрвээ Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Афган, Пакистанд байгаа өөрийн хүчнийхэн чухам юу хийж байгаа талаар мэддэггүй бол тэд саяхан Захеденд болсон шиг алан хядах ажиллагааг өөгшүүлэн дэмжиж байдаг гэдгийг бид хэлж өгөх ёстой” гэж Ираны Ерөнхийлөгч мэдэгджээ.

НАТО болон АНУ-ын хүчнийхэн алан хядагчдыг санхүүжүүлж байгаа, АНУ-ын Ерөнхийлөгч харин хаа очиж Захеденд болсон террор ажиллагаатай холбогдуулан харамсал илэрхийллээ гэж Ахмединежад хэлжээ. Түүний үгүүлснээс үзвэл болсон хэрэг явдлын зарим хариуцлагыг Пакистаны эрх баригчид
ч үүрэх учиртай аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.