Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилчдийг шүүх хурал дахиад хойшлов

Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хилчид дарга нараа хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон боловч дахиад л хойшиллоо.

Өмнө нь байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байсан ч өмгөөлөгч шүүх хуралд ирээгүйгээс мөн хойшилсон. Энэ удаад ч бас Э.Оюунболдын өмгөөлөгч Ц.Гэнэндулам хуралд ирээгүйгээс хойшлов. Тэрбээр Дархан-Уул аймагт шүүх хурал давхацсан гэсэн тайлбар Сүхбаатар дүүргийн шүүхэд ирүүлсэн аж.

Өмгөөлөгч Ц.Гэнэндулам удаа дараа ийм байдлаар шүүх хурлын ажиллагаанд саад учруулж буй учраас тус дүүргийн шүүхээс Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаж дээрх өмгөөлөгчид сахилгын арга хэмжээ авахуулахаар албан тоот илгээхээр болсон байна.

Өмнө нь уг хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцээд байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ, Р.Энхжаргалд 25 жилийн хорих ял ногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхээс шархадсан дэслэгч Ц.Сод-Эрдэнийн тухай зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцааснаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон билээ.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.