Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Польшийн Үндсэн хуулийн нэг хувийг 35 мянган доллараар худалджээ

Өнгөрсөн сонгуульд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдсөн хоёр гол хүний гарын үсэг бүхий Польшийн Үндсэн хуулийн нэг хувийг онлайн дуудлага худалдааны явцад 111 мянга 211 злот (ойролцоогоор 35 мянган доллар)-оор худалджээ.

Үндсэн хуулийн энэхүү хувийг сөрөг хүчний томоохон намын тэргүүн Ярослав Качиньский, сүүлд ялагчаар тодорсон Бронислав Коморовскийн хоорондын мэтгэлцээний үед хэвлэн гаргасан юм байна.

Коморовский Польшийн шинэ ирээдүйг хамтран цогцлоох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд Үндсэн хуулийн нэг хувь дээр гарын үсгээ зуръя гэдэг санал өрсөлдөгчдөө дэвшүүлжээ.

Интернэт худалдаа нэг злотоос эхэлсэн байна. Харин улс төрийн үзэл бодлын үүднээс нэн үнэ цэнэтэй уг хувийн үнэ хэдэн өдрийн дотор 100 мянган злот хүртэл өсчээ.

Дуудлага худалдаа дуусахаас таван минутын өмнө ялагч тодорсон аж.

Түүний нэрийг дурдаагүй байна. Дуудлага худалдааны орлогыг буяны үйлсэд зориулах юм байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.