Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатарт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус хуралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ны Ерөнхий сайд В.В.Путины мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд уламжиллаа. Ерөнхий сайд мэндчилгээг хүлээн аваад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд амжилт хүсэв.

Тэрээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 14 дүгээр  хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ЗГХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар  ОХУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.