Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сангидоржийн сахилгагүй шар

Дуудах нэрийг аав ээж өгч, дуурсгах алдрыг өөрөө олдог хэмээн манай ард түмэн ярьдаг нь учиртай. Сайн аавын хүү сайн байх ч албагүй. Гэхдээ үйлс бүтээл, өрнүүлж буй амьдралаараа эцэг, эхээ залгамжлан яваа алдартнууд олон. Тэдний нэг нь хөгжмийн зохиолч Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх. Эгчийнхээ тоглолтын аж лаар Монголд ирээд байх үед нь түүнтэй уулзаж, ярилцлаа.
-Өнгөрсөн жил хийлч Дэлгэр цэцэгийн тог лолтын үеэр “Зургаан жилийн дараа Монголд ирж байна” хэмээн ярьж байсан. Нэг хэсэг сураггүй байснаа бодвол эх орондоо жил бүр уран бүтээлээрээ бэлэг барих бодолтой болжээ дээ?
-Байнга холбоотой байдаг шүү дээ. Америкт очиж байгаа цагаачид, тэр дундаа монголчууд тэндээс ямар ч зүйл өвлөж авдаггүй. Бүгд л хоёр, хоёр чемодантай очиж амьдралаа тэгээс эхэлдэг. Би ч адилхан. Шинэ нутаг, өөр орчин, мэдэхгүй хууль, хоол унд гээд л… Амьдралаа шинээр эхлүүлэхэд цаг хугацаа их ордог учраас тэр үеийг сураггүй байсан гэж ойлгож байгаа байх

.-Хөгжмийн зохиолч хүн төгөлдөр хуур ч үгүй, хүний нутагт хоёрхон чемодантай оччихоод ямар ямар ажил хийж, хэрхэн амьдралаа  төвхнүүлэв?
-Азаар би нэг цахилгаан төгөлдөр хууртай оччих сон юм шүү. Эхнэр, охин хоёр маань надаас түрүүлээд тэнд очсон байсан. Тухайн үед АНУ-д монголчууд анх очиж байсан үе учраас одоогийнх шиг хэн нэгэн онгоцны буудал дээр тосож, гэртээ аваачдаггүй байлаа. Монголчуудтайгаа нийлж нийтийн байр хөлслөөд л амьдралаа эхлүүлсэн.
-Студи байгуулаад хэдэн жил болж байна вэ?
-Таван жил.
 -Студидээ хөгжмийн сургалт явуулдаг гэсэн. Ямар хүмүүст хичээл зааж байна вэ?
-Тоочвол нэлээн олон үндэстэн бий. Америкт хүнийг үндэстнээр нь ялгаж ярьдаггүй шүү дээ. Тиймдээ ч олон үндэстнийг улсдаа цуглуулж, гаднынхныг татдаг байх. Харин монголчууд “Энэ муу хятад, тэр солонгос, орос” гэж ярьдаг. Америкт “Чи ямар үндэстэн бэ” гэж асуухад л эвгүй санагддаг. Сайн танилцсаныхаа дараа “Чи яг ямар үндэс угсаа, гаралтай вэ” гэж ярьж болох юм. Ерөнхийдөө бүгд л өөрсдийгөө америк гэж ярьдаг. Угсаагаар нь хэлбэл хятад, вьетнам, энэтхэг, япон, монгол хүнд хичээл зааж байгаа. Цагаан арьст америкчуудаас нэг хүн бий.
-Та ч гэсэн тэдний дунд өөрийгөө америк хүн гэж үзэх үү?
-Яалаа гэж, үгүй. Америкийн нутаг дэвсгэрт амь дарч, тэнд үйлчилж байгаа хууль дүрэм бүхэнд захирагдаж байгаа монгол хүн.
-Эгч дүү дөрвүүлээ мэргэжлээрээ багагүй нэр хүндтэй болж, сайхан амьдарч байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх даа?
-Бидний хүмүүжилд аав, ээж маань хоёулаа л нөлөөлсөн. Аав маань шийдвэр хэрхэн гаргахыг үлгэрлэн үзүүлж, даруулгатай байх, хөдөлмөрч байх, өрөвчхөн байх зэрэг ерөнхий зүйлсийг сургадаг бол ээж маань нийгэмтэй хэрхэн хөл нийлүүлэн амьдрах боловсрол олгосон. “Энэ хүнтэй тэгж битгий харилц, хоолоо ингэж ид” гэхчилэн өдөр тутмын гэмээр зүйлсийг хэлж сургадаг байсан.
-Ээж тань ямар мэргэжилтэй хүн бэ?
 -Манай ээж лаборант буюу онош тодруулагч мэргэжилтэй. Төмөр замын эмнэлэгт насаараа ажилласан. Амьдралын нарийн ширийн зүйлсийг эр хүн ганцаараа хийж, давж гарч чаддаггүй учраас сайн эхнэргүй бол хэцүүднэ. Арын алба хэмээх хүнд харагддаггүй, нэр хүндгүй, хэцүү ажлыг нугалдаг нь бүсгүйчүүд. Биднийг цэвэрхэн хувцастай явуулах, хүмүүжүүлэх, дөрвөн хүүхдээ хөгжимд сургах гээд их хүнд амьдралыг миний ээж туулсан. Бага байхдаа ээжийгээ ид шидтэй юм болов уу гэж боддог байлаа. Орой унтахад нэг даавуу хяргаад л сууж байдаг. Өглөө босоход оёж, индүүдээд дэлгүүрийн хувцас шиг болгоод тавьчихсан байдаг байж билээ. Миний ээж бол энэ гэр бүлийн зүтгүүр нь.
-Эх нутгаасаа хол байхаар юуг нь хамгийн түрүүнд санадаг вэ?
 -Нутгаасаа хол байгаа хүмүүсийн дунд муу хэлдэг, санаж дурсдаг, хир халдаахгүй хэтэрхий магтдаг нь ч бий. Харин би их санаа зовдог. Өнөөдөр монголчууд их хувиа хичээдэг болчихож. Гэтэл бид хоёр, гурван үеийн дараах үр хүүхдэдээ ямар гээчийн өв соёл, хот, хөгжлийг үлдээх гээд байгаагаа бодохоо больчихсон юм уу, бодсон ч тоохоо больчихсон юм уу. Намар болох тоглолтод орж байгаа миний зохиол энэ бүхнийг өгүүлэх юм. “Аврал” буюу SOS гэсэн нэртэй. SOS бол Save Our Ship буюу “Бидний усан онгоцыг авраач” гэдэг үгийн товчлол. Харин би үүнийг Save our Selves болгож өөрчлөөд, “Өөрөө өөрсдийгөө авраач” гэсэн санааг гаргасан юм. Тэр зохиолыг Норвегийн Засгийн газар, Дэлхийн банк, хийлч Дээгий бид хамтарч хийж байгаа.

Ер нь хэлээд ойлгуулдаггүй зүйлийг хөгжим ойлгуулчихдаг шүү дээ. Тухайлбал Австри Унгарын алдарт хөгжмийн зохиолч Хайдн насаараа нэг хүнд зарцлагдаж, уран бүтээлээ туурвисан байдаг юм. Тухайн үед хөгжмийн зохиолчийн хөдөлмөр зарцын шинжтэй байсан. Хийснийхээ хөлсийг авдаг учраас боолоос ялгаатай. Уран бүтээлч хүнд тийм боогдмол байх нь хэцүү учраас эзнээсээ чөлөөлөгдөх талаар гуйсан ч хүлээн аваагүй аж. Тэгээд тэрбээр “Хагацлын симфони”-оо бичжээ. Тэр симфонийг тоглоод дуусахынх нь хэрд хөгжимчид нэг нэгээрээ босоод яваад байж.

Хамгийн сүүлд ганц хүн үлдэж, удирдаач зохиолоо дуусгаад, лаагаа унтраасан. Яг энэ үед эзэн нь хөгжмийн зохиолчийн сэтгэлийг ойлгож, чөлөөлсөн гэдэг. Хөгжим гэдэг тийм гайхалтай, орчуулгагүй ойлгогддог урлаг. Манайхан утааны тухай янз бүрээр яриад, Засгийн газар, УИХ-д бүх бурууг тохоод л байдаг. Тэдэнд алдаа байдаг л байх. Гэсэн ч монгол хүн бүр өөрийн амьдралын хэв маягтаа анхаарч, өөрчлөх боломж бүрдүүлэх хэрэгтэй юм шиг ээ. “Аврал” бол бид ийм аймшигтай байдлаар эрүүл мэндээ дусал дуслаар алдаж байна шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон эмгэнэлт хөгжим. Симфони оркестрыг компьютерийн хөгжимтэй хослуулж шинэ маягаар хийсэн бүтээл.
-Таныг өмнө нь Монголын алдартай сонгодог бүтээлүүдийг компьютерийн аргаар симфони оркестрт хөрвүүлсэн гэж сонсож байсан. Энэ яг ямар учиртай технологи вэ?
-Энгийн л зүйл. Гэхдээ компьютер мэддэг хүн болгон хийх боломжгүй, хөгжмийн мэдлэг шаарддаг. Шинэ зуунд техник технологи асар хурдацтай хөгжиж байхад урлагийг түүнээс салгаж ойлгох боломжгүй. Тэр тусмаа хөгжмийн зохиолч бол шинийг бүтээгч шүү дээ. 70-80 хүнтэй оркестрыг нэг дор цуглуулах хөрөнгө мөнгөний асуудал хүнд байдаг учраас компьютерийн аргаар киноны хөгжмийг хийдэг болоод байгаа. АНУ-д нэлээд хүчээ авч байна. Өмнө нь компьютерийн хөгжим хиймэл дуугаралттай байсан бол одоо амьд хөгжим тоглоод, түүнийг нь бичээд ашиглаж байгаа.
-Монголын хөгжмийн урлагийн өнөөгийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ, хөгжиж байна уу, эсвэл…
-Хөгжимчдийг, ялангуяа оркестрыг шүүх хэ цүү. Тэднээс шалтгаалах, шалтгаалахгүй олон зүйл байдаг. Авч байгаа цалин, амьдарч байгаа ор чин, тоглож байгаа урын сангаараа ялгаатай учраас гаднын уран бүтээлчидтэй шууд харьцуулах бо ломж гүй. Сард 20 тоглолт хийдэг оркестрын хөгжимчний ур чадвар тэр чинээгээр нэмэгдэнэ. 20 тоглолт зохион байгуулах нөхцөл, санхүүгийн эх үүсвэр тэнд байна шүү дээ.
-Америкт уран бүтээлээ хийх болсон нэг шалтгаан нь энэ үү?
-Яг тийм гэж хэлэхэд хэцүү ч, үгүй гэхгүй. Нэлээн хэдэн жилийн өмнө би өөрийгөө мужаан гэж бодвол надад мод нь байна, багаж нь алга гэж боддог байлаа. Харин одоо бодоход тийм биш юм. Хөгжимчдөд тоглох боломжийг бий болгох хэрэгтэй байна. Байхгүй, болохгүй зүйлийн тухай ярихаар дахиад л төр засагт буруу өгөх гээд байна. Гэтэл АНУ Соёлын яамгүй ч соёл урлаг нь хөгжөөд л байдаг. Хуулийн зохицуулалт нь сайн байгаа юм. Тэнд байгууллагаас татвар авахдаа өнчин, ядуу хүүхдийн асрамжийн төвд, эсвэл урлагт, байгаль хамгаалалд хөрөнгө оруулах боломж олгодог. Эдгээрт хандив өргөвөл түүнийг нь татвараа төлсөн гэж үздэг. Үзэгчдийг жил хүртэлх хугацаагаар тасалбар худалдан авахуулах бодлого баримталдаг. Үзэгчдийн тасалбарыг нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлд ангилаад хамгийн өндөр буюу гуравдугаар зэрэглэлийн тасалбартай үзэгчид тоглолтын дараа хүлээн авалтад оролцох эрх олгодог. Хүлээн авалтад оролцож алдартнуудтай нэг дор байж зургаа татуулах хүсэлтэй хүн байж л таарна. Ингэснээрээ тухайн үзэгч ч бас татвараа төлчихөж байгаа юм.
-Тэгэхээр та АНУ-даа үргэлжлүүлэн ажилласаар Монголынхоо төлөө уран бүтээлээ туурвисаар байна гэсэн үг үү?
-Бетховен зөвхөн Германы төлөө бүтээлээ туурвиагүй л дээ. Тэгэхээр Монголын төлөө гэж яриад яах вэ. Хэдэн зуун жилийн дараа дэлхий нэг л болно. Тиймээс бүтээнэ. Монголчуудыг дэлхийд таниулах л чухал. Монголд ийм хөгжмийн зохиолч, зураач байдаг юм уу гэж ярьж, бичиж Хятад, Орос хоёрын дунд хавчуулагдсан жижиг улс гэсэн тодорхойлолтоос салгах л хэрэгтэй.
-Хүүхдүүдээ хөгжмийн чиглэлээр сургаж байгаа юу?
 -Сургаж эхлээгүй л байна. Гурван хүүхдийн маань том нь дээд сургуульд орох дөхөж байна. Бага хүү маань энэ жил сургуульд орно. Нэгийг нь хөгжмийн чиглэлээр сургах бодолтой байгаа. Өөрөө хөгжимд нэлээд ойрхон яваад байгаа юм.
-Та хүүхдүүдээ ажиглаж, дүгнэж байгаа шиг аав тань ч бас та нарын сонирхлыг харгалзан үзэж, энэ мэргэжлээр сургасан байх даа.
-Ажигласан. Манай хоёр дүү хүслээрээ төгөлдөр хуурч болсон. Харин эгч бид хоёрыг хүчээр оруулсан. Би Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалтад тэнцээг үй. Дараа нь миний багш, Гончигсумлаа гуай арын хаалгаар оруулсан. Шалгалтдаа тэнцээгүй ч өдийг хүртэл хөгжмөөрөө явж байгаа нь сонирхолтой. Үелэх систем хийсэн Менделеев гэхэд химийн шалгалтдаа хоёр, гурван ч удаа унаж байсан юм билээ. Өөрийгөө тэр хүн шиг гэж байгаа юм биш л дээ. Хүний хувь заяаг хамаагүй шийдэх осолтойн жишээ энэ.
 -ХБК-ийн оюутнууд их завгүй, шаргуу хичээллэдэг. Энэ бүхнээс халширч, хичээлээсээ шантарч, сахилгагүйтэж байсан үе бий юү?
– Би ХБК-ийн хамгийн сахилгагүй хүүхэд байлаа. Багш нар “сахилгагүй шар” гээд нэрлэчихсэн. Тухайн үед байсан Цэрэндорж захирал намайг их ойлгодог байсан. Хамгийн сахилгагүй гэж дуудуулаад, багш нарын хурлаар ороод явж байсан ч сургуулиа улаан дипломтой төгссөн. Угаасаа Хөгжим бүжгийн коллеж их хатуу шаардлагатай учраас нэгдүгээр ангид 30 гаруй хүүхэдтэй байсан ч 17-уулаа төгсөж байлаа.
-Хөгжмийн чиглэлээр сурч байхдаа аавынхаа уран бүтээлийн тухай юу гэж боддог байв. Одоо хэрхэн дүгнэдэг вэ?
-Аав маань залуудаа их хатуу, ширүүн хүн байсан. Харин одоо нас нь яваад их зөөлөн талдаа болсон. Тиймдээ ч уран бүтээл нь их хувьсгалч шинжтэй байсан юм. Монголд авангард стилиэр уран бүтээл хийсэн хүмүүсийн эхэнд нь орох байх. Төгөлдөр хуурын сонат бичиж байсныг нь мэднэ. Харамсалтай нь тухайн үед тэр уран бүтээлийг нь сонсоод “Энэ хүн хувьсгал хийжээ” гэдгийг ойлгох хүн байгаагүй байх. Уран бүтээлд бүтээгч, амилуулагч, хүлээн авагч гурвуулаа чухал. Аль нэг нь дутчихаараа хүнд хүрдэггүй. Магадгүй 50 жилийн дараа “1960 онд Монголд үүнийг бичиж байсан юм байна” гэх ч юм бил үү. Уран бүтээлийнхээ оргил үед энэ бүхнийхээ үр шимийг мэдрээгүй ч аав минь зохиосон дуугаараа ард түмэндээ танигдаж, үнэлэгдэж яваа. Би аавынхаа бүх дуунуудад хайртай. Уран бүтээл ард түмний дунд мөнхрөн үлдэж байна гэдэг сайн бүтээлийн үнэлгээ юм.
-Таныг гэрэл зураг авах, зураг зурах сонирхолтой гэж сонссон. Монголд байх хугацаандаа энэ талын урын сангаа арвижуулж байгаа биз дээ.
-Миний албан бус анхны мэргэжил бол зураач. Ээж маань гарын дүйтэй, маш сайн зураач, миний анхны зургийн багш. Сүүдрийг ингэж гаргадаг, гэрэл эндээс тусдаг гэхчлэн бүх л онолыг нь надад хэлж сургасан. Зураач хүн төсөөлөн бодох талдаа илүү байдаг учраас гэрэл зураг сонирхдог болсон. Өнгөрсөн жил ирэхдээ видео зураг нэлээд авсан. Хөдөөгийн байгалийн зураг авахаас илүүтэй Улаанбаатарынхаа зургийг авах юмсан гэсэн бодолтой байгаа. Монголын байгаль үзэсгэлэнтэй гэдэг нь тодорхой. Анх “National Geographic”- ынхантай баруун аймгуудаар аялж байхад тэд надад “Сансар аа, чамайг энэ бүхний эзэн гэхэд итгэмээргүй юм” гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр эх орноороо бахархах сэтгэл төрж байлаа. Тиймээс Улаанбаатар ч гэсэн минийх шүү дээ. Энэ ядуу зүдүү амьдрал, Монголын ирээдүй байх ёстой хүүхдүүд гээд эмзэглэмээр юм олон байна. Мэдээж Монголд маань сайн,сайхан зүйлүүд их бий. Гэхдээ хөгжлийг баар, зочид буудлаар ойлгож болохгүй л байх. Хурдан морь, үнэтэй машин, том хөөрөг ярьcaap дэлхийн соёл иргэншлээс тасарчих вий дээ гэж зовж байна.
-Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй вэ?
-Манай эхнэрийг Идэр гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. АНУ-ын анагаахын систем манайхаас өөр учраас тэнд мэргэжлээрээ ажиллах боломжгүй. Тиймээс нэг том рестораны менежерээр ажиллаж байгаа. Надааc илүү зоригтой, шулуухан шийдвэр гаргадаг, их түшигтэй эмэгтэй.
 -Энд намар болтол байх уу?
-Үгүй ээ. Наадам өнгөрөөгөөд буцна.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.