Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Жоли, Б.Питт хоёр сансарт нисэхээр захиалгаа өгчээ

Сансрын аялалд зориул сан “Virgin Galactic” хөлөг анхныхаа нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.
Зургаан цаг 12 минутын хугацаанд хийсэн нислэгээр хөлгийн аюулгүй байдал, эд ангийн хэвийн ажиллагаатай нь батлагдсан тул зорчигчдыг тээн, аялах боломжтой болсон байна. “Virgin Galactic” хөлөгт хоёр нисэгчээс гадна зургаан зорчигч суух зориулалттай бөгөөд тойрог замд оролгүйгээр сансарт нисэх боломжтойгоороо давуу талтай.

Сансрын аяллын захиалга хэдэн жилийн өмнөөс буюу хөлөг бүтээх үеэс л эрэлттэй байсан бөгөөд өдгөө тасалбар нь хэдийнэ борлогдсон аж. Сансарт хэдэн минут аялахын тулд 200.000 доллар төлөх ёстой. Тасалбар захиалагчдын жагсаалтад Анжелина Жоли, Брэд Питт, Робби Уильямс нарын одод багтжээ. Дашрамд сонирхуулахад, Америкийн “Celestis” компани хэдэн жилийн өмнөөс эхлэн саран дээр чандраа хадгалуулах хүсэлтэй хүмүүсээс захиалга авч эхэлсэн билээ.

Уг төсөл энэ жилээс хэрэгжиж эхлэх бөгөөд нэг грамм чандрыг 9.995 доллараар тээх юм байна. Нэг чандраас 14 граммыг л саран дээр байрлуулах боломжтой аж. Одоогийн байдлаар Америкийн одон оронч, НАСАгийн удирдах зөвлөлийн гишүүн Южин Шумейкерийн чандар саран дээр хадгалагдаж байгаа бөгөөд тэрбээр 10 жилийн өмнө
тэнд “очсон” юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.