Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуягнаасаа болж мөхөх дөхсөн МАДАГАСКАРЫН яст мэлхий

Малайзийн гаалийн ажилтнууд устаж үгүй болох аюулд өртөөд буй нэгэн төрлийн яст мэлхийнүүдийг аварчээ. Бат бэх, гоёмсог “хуяг дуулга”-наасаа болж мөхлийн ирмэгт очсон Мадагаскарын яст мэлхий хэмээн алдаршсан уг амьтныг Куала-Лумпурын онгоцоор зорчигчийн цүнхнээс олж, илрүүлсэн байна. Нутгийн хоёр иргэн Мадагаскарын яст мэлхийн 370 орчим зулзага болон хэд хэдэн төрлийн мэлхий, хамелеоныг гар тээшиндээ авч яваад баригджээ.

Тэдгээр амьтныг худалдаалах зорилготой байсан гэнэ. Уг яст мэлхийн биеийн урт нь 40-50 см, 13 хүртэл кг жинтэй. Хуяг дээрээ шаргал өнгийн толбонуудтай эл амьтан зөвхөн Мадагаскарын  өмнөд хэсгийн хуурай газраар нутаглана. 8-12 настайдаа 30 хүртэл см урт болох бөгөөд 33-аас дээш см урт болсон үедээ үржилд орох чадвартай болдог гэнэ. Эмэгчин нь бие жижигтэй эрэгчнийг голж, бадриун, туршлагатай “ханхүү”-гийн эрэлд гарах нь бий.

Мэргэжилтнүүд үүнийг тайлбарлахдаа эвцэлдэж, үр төлөө үлдээх чадвараас нь шалтгаалдаг сонголт хэмээн таамагладаг аж. Учир нь үржлийн ажил гурван цаг үргэлжилдэг байна. Эмэгчин ихэнх тохиолдолд 3-5 өндөг гаргах бөгөөд 155 хоногийн турш өндгөө халуун элсэнд дардаг аж. Бяцхан яст мэлхийнүүд дунджаар гурван см урттай, 35 гр жинтэй байна. Агаарын температур 35-40 градус хүрэхэд Мадагаскарын яст мэлхийнүүд зуны “нуувч”-инд орж, цагийг өнгөрүүлнэ.

Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.