Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

12 настай охин буу алджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу хуучнаар Зүүнхараад бага насны хүүхдүүд буу алдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарлаа. Өнгөрсөн ням гаригийн 18.00 цагийн үед цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага ирсэн бөгөөд Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаагч, шинжээч, прокурорын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хэргийн газарт ажиллаад иржээ.

Тус сумын Ялбаг хэмээх газарт зусаж байсан айлын 12 настай Ц гэдэг охин буу алдаж, хамт тоглож байсан 10 настай С охины толгой руу нь “ТОЗ-8” маркийн буугаар буудан хөнөөжээ. Тэд байгаль хамгаалагчийн хүүхдүүд байсан бөгөөд өмнөх өдөр нь гаднын хүн ирж хонохдоо ханын толгойноос сумтай буугаа өлгөж орхиод явсан аж.

Түүгээр нь тэд оролдож байгаад ийм золгүй явдалд хүрчээ. Өдгөө уг хэргийг Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.