Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Евгений Евтушенко музей нээжээ

Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко Москвагийн ойролцоох Переделкинод төрсөн өдрөө тохиолдуулан галерей-музей нээжээ. Улсад үлдээхээр гэрээсэлсэн уг галерейд зуу орчим уран зураг дэлгэн тавьсан байна. Тэдгээр зургуудыг Марк Шагал, Макс Эрнест, Олег Целков нар Евтушенкод бэлэглэжээ. Пабло Пикассогийн гарын үсэг бүхий зураг ч буй ажээ.

“Бид хэдийгээр зарим зүйл дээр санал зөрдөг ч эдгээр хүмүүс бүгд миний найз. Пикассо ч адил” гэж Евтушенко зуслангийнхаа ойролцоох музейг нээхдээ хэлсэн байна. Галерейн хоёрдугаар давхарт Евтушенкогийн уран бүтээлд зориулсан өрөө гаргаж, яруу найрагчийн амьдрал, уран бүтээлтэй холбоотой баримт, материал, шүлгийн түүврүүд, авсан гэрэл зургуудыг нь тавьжээ.

Би хаа явсан газраа гэрэл зургийн аппарат авч явдаг гэж тэрбээр хэлсэн байна. “Энд миний авсан анхны гэрэл зургууд, миний хөвгүүдийн авсан гэрэл зургууд байгаа. Сибирь бол миний зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг газар. Барилгачин сайхан залуучуудын зураг байгаа” гэж тэрбээр хэлжээ. Е.Евтушенко өчигдөр 75 хүрсэн юм.

Евгений Евтушенко 1932 оны долдугаар сарын 18-нд Эрхүү мужийн Доод Үдэд төржээ. Тэрбээр “Зима өртөө”, “Умардын нэмэгдэл”,”Арван гурав”, “Бүрэн өсөлт” зэрэг найраглал, “Гуравдугаар цас”, “Агуу их санаачлагчдын засмал зам”, ”Амлалт” зэрэг шүлэг бичсэн. Түүнээс гадна тэрбээр “Нислэг”, Хүүхдийн цэцэрлэг”, “Сталиныг нутаглуулсан нь” кинонд тоглосон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.