Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

108-тай эмээ 38 настай хархүүтэйгээ дахин дэр нэгтгэв

Малайзийн оршин суугч Вук Кандор 108 насныхаа төрсөн өдөр Куала-Лумпурын мансууруулах бодист донтогчдын эмнэлэгт бүтэн жил хэвтэж эмчлүүлээд гарч ирсэн 38 настай нөхөртэйгээ эргэж суусан тухай “Ulusan Malaysia” сониноос эш татаж АР уламжиллаа. “Миний нөхөр эргээд ирсэнд би баяртай байна. Яагаад гэвэл би түүнд маш их хайртай юм” гэж Кандор нөхөртэйгээ уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Бүтэн жил сайн дураараа эмчилгээ хийлгэсэн Мухаммед Ноор Че-Муса эхнэртэйгээ байнга уулзах боломжгүй байсан бөгөөд энэ хугацаанд гэргий нь нөхрөө эргэж очихыг ердөө таван удаа л зөвшөөрчээ. Одоо тэр хоёр хэвийн амьдралдаа эргэж орох бодолтой буй аж. “Би бусад бүсгүйн нэг адил гэргийн үүргээ биелүүлэх болно” гэж аз жаргалтай байгаа Кандор хэлсэн байна. Кандор, Че-Муса хоёр 2006 онд Тренгану мужид гэрлэж, тэр дороо л орон нутгийн сонины тэргүүн нүүрийг чимжээ. 108 настай Кандор 23 дахь удаагаа нөхөрт гарсан нь тэр байж.

Че-Муса надаас залуу өрсөлдөгчийн хойноос яваад өгөөгүй учраас би түүнтэй суусан юм гэж эмээ ярьжээ. Мухаммед өөрөө түүнтэй чухам яагаад гэрлэсэн тухайгаа тодорхой зүйл хэлээгүй бөгөөд түүний өгүүлснээс үзвэл энэ бүхэн “бурхны зарлиг” байсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.