Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин

Эрчүүдийн олонх нь жижиг, турьхан мөр, өргөн ташаатай, жижиг биетэй эмэгтэйчүүдэд дуртай болохыг Сиднейн их сургуулийн эрдэмтэд баталжээ. 50.000 эрэгтэйг хам руулсан уг судалгаа дөрвөн сарын турш үргэлжилсэн байна. Судалгаанд оролцогчдод эл дэв гоёл чимэглэл, чамин хувцасгүй янз бү рийн эмэгтэйн зургийг харуулжээ. Ингэхэд эрчүү- дийн 89 хувь нь 90:60:90 харьцааг төдийлэн хайхардаггүй болох нь батлагдсан аж.

Харин илүүдэл жин эрчүүдийг түлхэх нэг шалтгаан болж байсан бөгөөд судалгаанд оролцогчдын хоёр хувь нь л махлаг бүсгүйчүүдийг таашаадаг гэсэн байна. Түүнчлэн урт хөлтэй эмэгтэйчүүд эрчүү- дийн сэтгэлийг хэр татдагийг Английн эрдэмтэд туршжээ. Биеийн өндрийн хэмжээ нь ижил ч, хөлийн урт нь өөр өөр эмэгтэйчүүдийн зургийг 1000 гаруй оролцогчдод үзүүлжээ. Тэгэхэд биеийн тал хэсгийг эзэлсэн хэмжээний урт хөлөнд хүмүүс илүү санал өгсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.