Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Филипп Лам гэрлэжээ

ХБНГУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Мюнхений ”Бавари” багийн хамгаалагч, 26 настай Филипп Лам 25 настай Клаудиа Шаттенбергтэй албан ёсоор гэрлэжээ. Залуу хос хуучны сүмд гэрлэлтээ бүртгүүлж, Баварийн заншил ёсоор тэдний хуримын ёслол Мюнхений ойролцоох Айанинг гэдэг жижиг хотод маш явцуу хүрээнд болсон байна.

Цав цагаан хувцастай хуримын бэр толгойдоо жижигхэн титэм залсан байсан гэнэ. Хуримын ёслолд оролцогчид нүдэндээ баярын нулимстай байсан гэж ёслолыг удирдсан Айанинг хотын дарга хэлжээ.
Хосууд бал сараа Грект өнгөрөөх ажээ. Саяхан Өмнөд Африкт болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ баг гуравдугаарт шалгарсан. Тиймээс Лам болон түүний багийнхны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирсан тухай “Бильд” сонинд бичсэн байна. Хүрэл медаль хүртсэн хөвгүүддээ Германы хөлбөмбөгийн холбоо тус бүр 100 мянган евро өгнө гэж дээрх сонин бичиж байсан бол хүн тус бүрийг 360 мянган еврогоор шагнажээ.

Холбоо зар сурталчилгаанаас нэлээд мөнгө авсан нь тамирчдадаа ахиухан хишиг хүртээхэд нөлөөлсөн байна. Бэртлийн улмаас талбайд гараагүй тамирчид холбооноос мөн зохих хувийн шагнал авах бөгөөд чухам хэдийг өгөх талаар мэдээлээгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.