Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Майклын үхэл “Гэртээ ганцаараа” киноны од Калкинд хүнд цохилт болжээ







 

Гэртээ ганцаараа" киноны од, хүн бүхний хайрыг татсан Маклей Калкины шоу бизнесээс гарсан нууцыг өгүүлье.

Бүгэлгүй "жүжигчин" аав нь өөрийнхөө бүтээгүй мөрөөдпөө Калкинаар дамжуулан биелүүлэхийг хүсэн, багаас нь жүжигчин болгохоор "шахсан" гэдэг.

 "Манай аав гэр бүлдээ хайртай, гэр бүлээ хамгаалдаг хүн байсан, нөгөө талаараа гэр бүлий минь дотор гаднаас нь тастсан хүйтэн цуст новш" хэмээн Калкин аавынхаа тухай бичсэн байна.  

 "Би төрсөн өдрөө тэмдэглэн, буудлын өрөөгөө найзуудтайгаа завааруулсан. Гэтэл өглөө нь аав орж ирээд налгайг нуурнээс минь татаж босгосон. Найзуудын минь хажууд намайг зодоогуй, тэднээс ичсэнучир. Харин оронд нь тэднийг уудэнд жагсаан зогсоож байгаад бугдэд нь 20 доллар өгөөд надтай дахин хэзээ ч битгий яриарай гэсэн. Хамгийн гомдмоор нь найзууд минь бугд мөнгийн аваад угэнд нь орсон."

"Аав юм цохих их дуртай. Хамгийн их цохих дуртай зуйл нь ээж байсан. Аав туунийг их өвтгөдөг байсныг би их тод санадаг", "Би зурагчдаас айдаг байсан, тэгээд зугтсан удаа ч бий. Харин аав намайг улаан хивс руу тулхэн гаргасан. Хүмүүс намайг тахиа гэж шоолон, сармагчин гэж хочилсон ч аав намайг явуулаагуй".

14 нас хүрээд Калкин их олон таагүй зүйлстэй тулгарсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэж аав нь тэр жил салахаар шийдэж гурван хүүхдээ хэн нь авах талаар жинхэнэ "дайн" эхэлжээ.

Аав нь гэрээсээ нүүх, ээж нь хамаг мөнгөө өмгөөлөгчдөд зарцуулж байсан учир гэр бүл нь ядуу амьдралд амьдарч, хэцүүхэн өдрүүдийг өнгөрүүлэх болсон байна. Калкин үүнийг харин удаан тэвчсэнгүй ээж, аавыгаа шүүхэд өгөн өөрийн олсон мөнгөө өөрөө зарцуулахыг шаарджээ.

Шүүхийн шийдвэр Калкины талд гарч тэр мөнгөөрөө ээжийнхээ өрийг дараад, хоёр бага дүү болон эгчтэйгээ тусдаа гарсан аж.

 

Энэ бүхэн Калкиныг шоу бизнесийг ардаа гаргах шийдвэрт хүрцугэн байна. "Би одцын замаар явж болох байсан. Гэхдээ энэ миний сонголт биш. Тиймээс ч би бүгдийг хаясан. Дахин хэзээ ч буцмааргүй байна".

Гэвч бодит амьдрал дээр Калкин амлалтдаа хүрээгүй юм. Бусдаас нуугдмал амьдралаар амьдарч байхдаа 17 нас хүрэлгүй гэрлэсэн Калкин 2000 онд Холливудад дахин хөл тавьсан. "Майате МеЫ11е"-д уран зохиолын багш нь садар самуунд татдаг 15 настай хүүгийн дүрийг амжилттай бүтээн, дараа нь 2003 онд "Раг1у Моп81ег" кинонд тоглосноороо өөрийгөө "буцаж ирсэн" гэдгээ тунхагласан.

Тэгтэл тэр жилээ Калкин хурд хэтрүүлсэн хэргээр цагдаатай орооцолдсоноор бүгдийг өөрчилсөн юм. Зүгээр ч нэг хурд хэтрүүлсэн үйлдэл байсангүй. 24-тэй Калкины сууж явсан машиныг нэгжих зөвшөөрлийг олгон цагдаа нэгжлэг хийх явцад түүний машинд байх цүнхнээс 3000 доллар, 17 гр марихуана гарсан байна.


Мөн цүнхэнд зөвхөн эмчийн жороор өгдөг маш хүчтэй тайвшруулах эм байсан юм. Калкинд тэр эмийн жороос гадна төмөр тамхины савнаас дахин марихуана олдсон гэдэг. Үүнээс хойш өнөөг хүртэл Калкин олны нүдэнд үзэгдээгүй. Ганц л удаа өөрийн дотны анд Майкл Жексоны оршуулга дээр шинэ найз охинтойгоо ирсэн ажээ. Мөн Майкл Жексон өөрийнхөө хөрөнгийг бараг тэр чигээр нь Калкинд үлдээсэн нь саяхан зарлагдсан. Жексоноос хэдхэн сарын өмнө машинд мөргүүлэн хорвоог орхисон эгч, Майкл хоёрын үхэл Калкинд их хүнд цохилт болжээ.  

Ням гариг сэтгүүл

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.