Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

77 муурыг хоёр машинд

Вермонт хотын цагдаагийнхан Режина Миллард, Берта Райан гэх хоёр эмэгтэйг амьтан тамлан зовоосон хэргээр баривчлан байцааж байна. 54, 61 настай эдгээр бүсгүйчүүд 77 муурыг хоёр машинд тэжээж байсан гэнэ. Муурнуудын нэг нь машин дотроо үхэж, бусад нь хоолны хаягдал дунд маш муу нөхцөлд амьдарч байсныг цагдаа нар илрүүлэх үеэр Режина, Берта нар машиндаа муурнуудтай унтаж байсан байна. Баривчлагдсан эмэгтэйчүүд “Бид хоёрхон муур тэжээдэг, бусдад нь эзэн хайж байсан” хэмээн мэдэгдсэн ч цагдаагийнхан хэргийг сайтар шалгах ёстой гэж үзэж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.