Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британи уналтаас гарлаа

Урьдчилсан дүнгээс үзэхэд Их Британийн ДНБ өнгөрсөн оны сүүлийн гурван сард өмнөх улирлынхаасаа 0.1 хувиар өсжээ.  Энэ тухай тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. Ингэснээр Их Британийн эдийн засаг түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн уналтаасаа гарсан байна. Тус улсын ДНБ зургаан улирал дараалан хумигдсан байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд Франц, Германы эдийн засаг уналтаас гарсан бол гуравдугаар улиралд Европын холбооны бараг бүх орон эдийн засгийн өсөлттэй байсан. Зөвхөн Их Британийн ДНБ л 0.4 хувиар хумигдаж байв.
“Economist Intelligence Unit”-ийн шинжээчдийн үзэж буйгаар хөгжиж буй орнуудын эдийн засаг огцом өсөж байгаагаас суурь металлын үнэ өссөн хэвээр байх нь. Гэвч нийлүүлэлт хэр их нэмэгдэхийг шинжээчид тооцоолоогүй. Санхүү, эдийн засгийн хямралын улмаас хувийн компаниуд хөрөнгө оруулалтаа хязгаарласан. Үүний улмаас 2011-2014 онд суурь металлын нийлүүлэлт өнөөгийнхөөс буурч, харин үнэ нь өсөхөөр буйг тэмдэглэжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.