Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн 50:26 хувилбарыг УИХ дэмжих магадлалтай байна

Хаврын чуулган чамгүй амжилттай өндөрлөж байна. Хөгжлийн бодлогыг тодорхойлох Тавантолгойн орд, Төмөр замын болон Шинэ бүтээн байгуулалт гээд чухал баримт бичгийг гаргасан ч томоохон нэг асуудлыг орхигдууллаа. Тэр нь сонгуулийн тогтолцооны шинэчлэл. УИХ-аас анх байгуулсан Ажлын хэсэг Монгол Улс нэг тойрог байх хувилбарыг санал болгосон ч УИХ-ын гишүүн Л.Болд нэг төсөл зэрэгцүүлэн өргөн барьсан. Гэтэл сүүлд МАХН-аас холимог хувилбарыг санал болгосон нь бүлгийнхээ дэмжлэгийг авч,үүнийг нь АН-ын бүлэг ч дэмжих хандлагатай болоод буй. Тэгээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулан байгуулаад буй. Холимог тогтолцоог сонгосон тохиолдолд 50:26 /УИХ-ын 50 суудлыг пропорциональ, 25-ыг нь мажоритараар сонгох/ хувилбар дэмжигдэх магадлалтай аж. Ажлын хэсгийн гишүүн Су.Батболдоос зарим зүйл тодруулав.
-Нэг агуулгатай хоёр төслийг өргөн барьсан тохиолдолд нэгтгэж хэлэлцдэг. Энэ дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ТББХ-ноос байгуулсан. Бид ярилцаад холимог хувилбарыг дэмжихээр зөвшилцсөн.
Пропорциональ хувилбараар сонгуулийг явуулахад санал тоолох ажиллагаа хүндрэлтэй байдаг учраас
электрон систем нэвтрүүлэх, тойрог, хэсгийн хороодод төрийн албан хаагч эсвэл намаас итгэмжлэгдсэн хүмүүс ажиллах уу зэргийг намууд эцэслэн шийдвэрлэж амжсангүй.
-Холимог тогтолцооны эерэг болоод давуу тал нь юу гэж үзэж байгаа вэ?
-Мажоритар тогтолцоогоор 20-иод жил, таван удаагийн сонгууль зохион байгуулж сул талыг нь бүгдээрээ мэддэг болсон учраас пропоциональ хувилбарыг дэмжихэд хүрээд байв. Холимог тогтолцоог сонгосон тохиолдолд пропорциональ, мажоритар хувилбараас давуу талыг нь авч сул талыг нь багасгах боломжтой. Түүнээс бус шууд пропорциональ руу шилжихэд манай нийгэм бэлэн биш байна.
-Дараагийн сонгуулиас тогтолцоог аль болох эрт өөрчлөх ёстой гэсэн зарчим бий. Гэтэл хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Тэгэхээр цаг хугацааны боломжит нөхцөл үлдэх үү. Намрын чуулганаар Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж амжина гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж хичээсэн. Дараагийн сонгууль зарлахаас зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болох учраас намрын чуулганаар хэлэлцэж эхлэх боломжтой. Бид бага улстөржихийн хэрээр цаг хугацаа хожно.
-УИХ-ын Ажлын хэсгийн анхны хувилбарыг гишүүд дэмжиж байлаа. Гэтэл сүүлд МАХН холимог хувилбар санал болгосныг бүлгүүд дэмжих магадлалтай боллоо. Ямар бодлогоор анхны хувилбараас татгалзахад хүрэв. Анхны тохиролцооноосоо намууд буцсан нь анхаарал татаад байна л даа?
-МАХН, АН хамтарсан үедээ бодлогын чанартай хэд хэдэн томоохон шинэчлэл хийе гэсний нэг нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх байсан. Тэгээд УИХ-ын даргын захирамжаар, Лүндээжанцан даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2008 оны сонгуулийн дараахан байгуулагдсан юм. Улс төрийн нам, улстөрчид, сонгогчдыг төлөвшүүлэхэд пропорциональ тогтолцоог сонгох нь зөв гэж үзэж байсан. Гэхдээ эхний ээлжинд холимог хувилбарыг сонгож үзэхээр зөвшилцсөн хэрэг. Нэгээс нөгөө тогтолцоо руу шууд шилжихэд нийгэм бэлэн биш байна гэдгийг дахин хэлье.
-Олонд танигдсан, Парламентад олон жил сонгогдсон улстөрчид пропорционалийг илүүтэй дэмжиж байв. Тэдний нөгөө талд нь улс төр, бизнесийн ямар бүлэглэл байгаа нь ч тодорхой. Эндээс ашиг сонирхлын зөрчил “үнэртэж” байна гэдгийг олон хүн хэлээд байгаа шүү дээ?
-Та бүхэнд тэгж ажиглагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ бүх үзэл санааны зөрчлийг тэнцвэржүүлэх нь холимог хувилбарыг сонгох нэг учир шалтгаан болсон байх. Эхний ээлжинд зэрэгцүүлсэн буюу холимог хувилбарыг сонгох нь зөв шүү гэдгийг гадаадын судлаачид зөвлөснийг бас хэлэх хэрэгтэй. Ер нь пропорциональ, мажоритар тогтолцооны сул талыг саармагжуулах байдлаар холимог хувилбарыг сонгох нь ч зөв байх.
Тархай бутархай, олон жижиг засаг, захиргааны нэгжтэй Монгол Улсын хувьд мажоритар тогтолцооны давуу тал бас бий. Ийм нөхцөлд орон нутгийн төлөөллийг хангасан холимог хувилбар

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.