Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Twilight+New moon+Eclipse

…Бэлла өөрт нь болоод Эдвардад аюул нүүрлэж буйг олж мэднэ. Түүний оршин суух Сиэтл хотод учир битүүлэг аймшигт хэргүүд ар араасаа гарч, цус сорогчид өш хонзонгоо тэднээс авахыг оролдох үед Бэлла хайрт Эдвард, багын найз Жейкобын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.
Түүний шийдвэрээс хүн чоно, цус сорогчдын дунд эцэс төгсгөлгүй цусан өшөө авалт болох үгүй нь шийдэгдэх аж… ”Eclipse” (Хиртэлт) уран сайхны кино ийн өрнөнө.
Дэлхийн томоохон кино театруудад өнгөрсөн сарын 30-нд нээлтээ хийж одоогоор 450 гаруй сая долларын орлого олсон “Хиртэлт” уран сайхны киноны нээлт нийслэлд маргааш болно. Нээлтийн арга хэмжээ “Өргөө” кино театрт болох бөгөөд тус театрынхан уг киноны нэг, хоёрдугаар анги болох “Twilight”, ”New moon” уран сайхны киног үзэгчдэд хүргэж байсан юм.
Товч танилцуулга:
Төрөл: романтик, триллер
Үргэлжлэх хугацаа: 02 цаг 04 минут
Киноны албан ёсны нээлтийн өдөр:
2010.06.30
Насны ангилал: 13 наснаас дээш
Кино бүтээлийг хийсэн компани: “Temple
Hill”, “Imprint” entertainment
Кино зураг авсан газар: Канад улс Ванкувер хот.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.