Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын Ерөнхийлөгч Германы канцлертай уулзлаа

Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Германы канцлер Ангела Меркель нар Екатеринбург хотноо улс хоорондын хоёр талын зөвлөлдөх уулзалт хийлээ.
Европын аюулгүй байдал, Орос улс НАТО болон Европын холбоотой хамтран ажиллах, Орос-Германы худалдаа, эдийн засгийн холбоо харилцааны асуудал яриа хэлэлцээрийн гол сэдэв байсан тухай Оросын Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько сэтгүүлчдэд мэдээлжээ.
Уулзалтын үеэр Медведев Орос улс Беларусь, Украинтай тогтоосон харилцааны өнөөгийн байдал, юуны
түрүүнд Оросын байгалийн хийг Өрнөд Европт нийлүүлэх саад тотгорыг арилгах талаар эдгээр улс хамтын хүч чармайлт гаргах тухай Меркельд мэдэгджээ.
Германы канцлер Ангела Меркель Екатеринбургийг зорин мордохынхоо өмнөхөн интернэтээр ард түмэндээ
хандахдаа хоёр Герман нэгдсэнээс хойш 20 жил өнгөрөхөд Холбооны Бүгд Найрамдах Улс, Европын холбооны амьдрал төдийгүй, дэлхийн гол гол улс оронтой тогтоосон харилцаа бүхэлдээ шинэчлэгдэн өөрчлөгдлөө. Энэ нь юуны түрүүнд Орос улстай тогтоосон харилцаанд хамаатай юм хэмээн дурджээ. “Өнөөдөр бид Орос улстай эдийн засгийн маш нягт харилцаатай болж, улс төрийн сайн түншлэл тогтоож, “их найм”, “хорь”-ийн бүлгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна” гэж Меркель цохон тэмдэглэжээ.
Екатеринбургт болох зөвлөлдөх уулзалтад манай сайд нарын танхимын олон гишүүн оролцоно. Энэ нь Орос,
Герман хоёр улсын харилцаа хэрхэн үр ашигтай, эрчимтэй хөгжиж байгаагийн илэрхийлэл мөн гэж Меркель ярьжээ.
Орос улс ХБНГУ-ын эрчим хүчний гол нийлүүлэгч, Герман улс Оросын хувьд эдийн засгийн чухал түнш нь юм гэж Германы Засгийн газрын тэргүүн онцлон дурдсан байна.


Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.