Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Бжезинскиг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд С.Батболд, АНУ-ын нэрт улс төр судлаач, доктор Збигниев Бжезински нар олон улсын харилцаа, гадаад бодлого, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо хуваалцлаа. Доктор З.Бжезински Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад анх удаа ирээд байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд “ЕвроАзи дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншсан юм. З.Бжезински нь 1976-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картерын
Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан билээ. Тэрээр АНУБНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү зүтгэлийг нь үнэлж 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор шагнаж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.